Байшин шатаж гурван хүн нас барж, хоёр хүүхэд хүнд түлэгджээ


Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн “Хялганат” гэдэг газарт энэ сарын 13-ны өдрийн 06.52 цагийн орчинд иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатжээ. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /14 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна.
Харин галд өртөж хүнд түлэгдсэн А /17 нас, эмэгтэй/, Д /15 настай, эмэгтэй/ нарт аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрчимт эмчилгээ”-ий тасагт 03:13-ны өдрийн 20:10 цагт авчирч хэвтүүлэн хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийн 2020.03.14-ний өдрийн 07:30-17:20 цагийн хооронд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр ОБЕГ-ын 1 алба хаагч, ГССҮТ-ийн 2 ажилтан, экипажийн 4 алба хаагч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэн авчирч ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ