НАМЗХ “Мөрийн хөтөлбөр-Залуучуудын оролцоо” цахим санал асуулга авч байна

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын амьдралд түгээмэл тулгамдаж байгаа асуудал, саад, бэрхшээлүүдийг шийдвэрлэх, арга замуудыг намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор “МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” цахим санал асуулгыг өрнүүлж эхэллээ. Тус холбоо залуусаас ирсэн санал бүртэй нэг бүрчлэн танилцаж асуулгыг нэгтгэсэн байна. Үүнд:
-Дижитал засаглалтай, авлигагүй улстай болох
-Инновацийн татваргүй чөлөөт бүс байгуулж, старт-апуудыг дэмжих
-Дэлхийн Топ-100 шилдэг их, дээд сургуулиудад суралцах тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх
-21 аймаг, 9 дүүрэгт “Залуучуудын хөгжлийн ордон” байгуулах
-Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх
-Залуу гэр бүлийн орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр
-Тэтгэврийн реформ хийж, хувийн тэтгэврийн санг байгуулах
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энтерпренерүүдийг бэлтгэх шинэ платформ үүсгэх
-Залуучуудад чиглэсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх
-Оюуны өмчийг хамгаалж, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн нийт 10 асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахаар саналд асуулгыг боловсруулсан байна.
УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал асуулга гуравдугаар сарын 9-20-ны хооронд онлайнаар нээлттэй явуулна. НАМЗХ-ноос залуусыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ