Иргэдийн хандивын 720 сая төгрөгөөр уушиг орлуулах төхөөрөмж худалдан авна

img

ДЭМБ-аас вирусын халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушиг орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөөр байна.

 

Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусын халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.

 

 

Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг/нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв. Энэ саналаа ЭМЯ-аас УОК-т гаргасны дагуу өнөөдөр дэмжин шийдвэрлэлээ. Ингээд төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсээн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо.

 

ECMO төхөөрөмжийг өдгөө Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bj:
Khyatadaas l oldoh bh Odoo German Italid ECMO ni oldohgui bailgui uvchtei humuus hundervel amisgaliin apparatgui bol shuud uhel shuu dee
2020-03-17
Энхтүвшин дарга , аа та маска зүүж үзээч ард түмэнд үлгэр дууриал болно доо.
2020-03-17
Иргэдийн хандиваар гэнээ. Өөрсдөө ЖДҮ шаана
2020-03-16
ххххх:
олны хүч оломгүй далай ашгүй дээ амжилт
2020-03-16
Olon tumen handiv uguuguii bol yah baisiin..
2020-03-16
НЭГ АППАРАТААР ХЭДЭН ХҮНИЙГ АВАРЧ АМЖИХ ВЭ ДЭЭ... ТЭР ТЭНГЭРИЙН ГҮҮР БАРИХ МӨНГӨӨРӨӨ АВААЧ 800 САЯ АМ.ДОЛЛАРААР 13 КМ ГҮҮР БАРЬСАНЫ ОРОНД ХҮНИЙ АМЬ АВРАХ АППАРАТ АВСАН НЬ ДЭЭР. 800 САЯ АМ.ДОЛЛАРААР 3000 ШИРХЭГ ИЙМ АППАРАТ АВАХ ЮМ БАЙНА. ЯДАЖ Л МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 9 ДҮҮРЭГ 21 АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ТОМ ЭМНЭЛГҮҮД ГЭЭД 100 ШИРХЭГИЙГ Л АВАХАД 26 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА. 800 САЯ ДОЛЛАРЫН ЧИНЬ 5%-Д Ч ХҮРЭХГҮЙ МӨНГӨ. ТА НАР ИДЭЖ УУХ, МӨНГӨ ХУЛГАЙЛАХДАА ИНГЭ ЗАРДАГ ХЭРНЭЭ ХҮНИЙ АМЬ НАС АВРАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ИЙМ АРЧААГҮЙ ХАНДДАГ ЧИНЬ ХАРАГДАЖ БАЙНА. ИЙМ АППАРАТГҮЙ УЛС БАЙГААГААРАА ДЭЛХИЙД ОНИГООНД ОРЖ БАЙГАА ШҮҮ...
2020-03-16