Хятадад гаргасан алдааг Европын эмч нар шинэ төрлийн титэм вирустэй тэмцэх үедээ давтаж байгааг Ухань хотын эмч нар анхааруулсан талаар Bloomberg агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийг асарч, сувилж байгаа эмнэлгийн ажилтнуудыг хангалттай хамгаалж чадаагүй нь хамгийн ноцтой алдаа байсан гэж Хятад эмч нар өгүүлсэн байна. Үүний улмаас эмч болон сувилагчдын дунд өвчлөлийн түвшин нэмэгдэж байжээ. Тухайлбал, шинэ төрлийн титэм вирустэй тэмцэх эхний үед Ухань хотод олон мянган сувилагч халдвар авснаас 46 нь нас барсан гэнэ. Тэд бүгдэд хамгаалалтын хэрэгсэл хүрэлцээгүйн улмаас ийнхүү халдвар авчээ.
Түүнчлэн, COVID-19 вирусийн халдвар авсан зарим хүнд шинж тэмдэг маш бага илэрдэг, эсвэл шинж тэмдэг огт илрэхгүй байх тохиолдол ч гарч байсан аж. Үүний улмаас өвчтөн өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй бусад хүмүүст халдвар тараах эрсдэлтэй гэнэ. Тиймээс өвчлөлийг эрт үе дээр нь илрүүлэх шинжилгээ авах нь нэн чухал гэдгийг Хятадын эмч нар сануулжээ.
Мөн халдварын дэгдэлт зогссон үед ч онцгой анхааралтай байхыг Хятадын эмч нар онцолсон байна. Учир нь халдвар дахихгүй гэсэн баталгаа байхгүйтэй холбоотой аж.
COVID-19: ДЭМБ олны дунд түгсэн ТӨӨРӨГДЛҮҮДИЙГ няцаав
Г.Бямбасүрэн
Уншиж байна |