ШУУД: Зөрчил гаргасан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй

img

 

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж байна. Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох:

 

-Эрчим хүчээр хангагч байгууллага, хэрэглэгчийн хооронд бүх асуудал цахим болж байгаа. Ингэснээр төрийн үйлчилгээ маш хурдан, богино хугацаанд болж байгаа. Хэрэглэгчийг эрчим хүчээр хангах асуудалд дүрэм зөрчигдөж байгаа. Шугам сүлжээ, зурвасыг зөрчих асуудал маш их байна. Үүнтэй холбоотой дүрэмд тодорхой шинэчлэл хийгдсэн. Зөвшөөрөлгүй хашаа хатгаж, шугамын траст өөрчлөлт оруулж хүндрэл учруулж байгаа. Ийм учраас эрчим хүчний доголдол үүсгэж, саад болж байгаа хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байх заалт тусгагдлаа хэмээв. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ