ШУУД: 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөлтийг хойшлуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр:
-Коронавирусийн халдвартай холбоотой улсын эдийн засгийн асуудлыг ярилаа. Үүнтэй холбоотой Монгол Улсын тогтвортой байдлын зөвлөл байдаг. Ерөнхий сайд, Сангийн сайд, СЗХ-ны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч энэ бүрэлдэхүүнд байдаг. Ингээд аж ахуйн нэгж, арилжааны банкуудаас өгсөн хүсэлт, Засгийн газраас нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмжийн талаар өчигдөр ярьсан. Энэ асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Банкны харилцагч, хэрэглээний зээл авсан иргэд, бизнесийнхэн банкинд хандсан. Ямар асуудал байна, яаж зохицуулах вэ гэдгийг ярилцсан. Банкинд 1000 гаруй иргэд, аж ахуйн нэгжээс 1,5 их наяд төгрөгийн холбоотой асуудлаар санал тавьсан. Асуудлыг хэрхэн хөнгөвчлөх талаар ярьсан. Банкны зүгээс хөнгөлөх зөөллөх боломж байна гэж үзээд активын ангиллын журам гаргасан. Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг банк бусс санхүүгийн байгууллага гаргадаг. Нэгдүгээр сарын сүүлээс хойш коронавирус гарсан. Хүндрэл гарсан судалгааг хийж байна. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл байдаг. Ингээд 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар хойшлуулж байна хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ