"Ачаанаасаа юм авна" гээд дарга нараар яриулж ажилд садаа болж байна
Улсын онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21 цэгт 1734 хүн тусгаарлагдсан байна. Гадаад улс орноос тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдаж байгаа иргэдийн ачааг 14 хоног Каргод байрлуулан, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Гэтэл зарим иргэн ачаа тээшин дотроосоо юм авна гэдэг асуудал ярьж албан тушаалтан, дарга нараар яриулж төрийн байгууллагын ажилд садаа болж байгаа гэдгийг хэллээ. Мэргэжлийн байгууллагын хийж байгаа ажлыг хэн ч байсан дагаж мөрдөх ёстой гэдгийг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ