COVID-19: ОХУ даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
ОХУ-д шинэ төрлийн титэм вирусийн тохиолдол нэг өдрийн дотор 54- өөр нэмэгдсэн талаар Вести мэдээллээ.
Ийнхүү халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Орос даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна. Өмнө нь тус улсын 85 бүс нутгийн 74-д нь энэ горим үйлчилж байсан юм.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр бүхий л боловсролын байгууллагууд зайн сургалтад шилжиж, олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглон, гадаад орнуудаас ирэх бүх хүн 14 хоног тусгаарлагдах зэрэг хязгаарлалтууд хэрэгжих аж.
Орост 253 тохиолдол бүртгэгдсэнээс пүрэв гаригт анхны нас баралт бүртгэгдсэн юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ