Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэллээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангасан байна.

 

Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомтод ажиллаж байна.

 

Тус боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм.

 

Яг одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтэрхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өнөөдөр өглөө 9 цагаас хойш 13 цагийн хооронд 10 автомашин БНХАУ-ын хилээр нэвтэрчээ 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jelly Judge:
CYBERNOX GREY HAT SECURITY Be Watchful. Be Ready. Be Safe. The digital danger landscape shifts every single day, and the most reliable shield is the one already standing before trouble arrives. CyberNox Grey Hat Security assists individuals and companies in guarding themselves through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. Where they can support you: Spot security flaws before cybercriminals can take advantage of them Fortify your online defenses Shield your systems, networks, and confidential data Build a safer and more durable digital future Follow the trail of cryptocurrency and digital assets Discover more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Find the Cracks. Fortify the Walls. Secure Your Digital Life.
2026-11-19
Дэлхийд гайхагдах хөрөнгөтэй Монголын долларын тэрбумтангууд минээ. Энэ хүнд цаг үед засаг төр ард иргэддээ ганцхан удаа туслаач. Жэк Маг хараач. Америк, Хятад, Европын баячууд эх орныхоо хүмүүнлэгийн үйлсэд яаж хандаж байгааг хар л даа.
2020-03-27