МАН-ын мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэжээ

img

 

МАН-ын бага хурал өчигдөр цахимаар хаалттай хуралдаж, 2020 оны сонгууулийн мөрийн хөтөлбөрөө  хэлэлцэн баталлаа.  Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцжээ. 

 

Мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллажээ.  Тэрбээр "Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн кампанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно. Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Алсын хараа-2050" урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны төслийг улс төрийн бүх намуудад хүргэсэн. Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрүүд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх болов уу гэж найдаж байна.  Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байгаа.

Нэгдүгээрткоронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ уналт урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон.

 

Хоёрдугаарт, маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тийм учраас мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой.

 

Монгол Ардын Намын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан.  

 

Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт.

 

Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлах 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан.

 

Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа. Мөрийн хөтөлбөрийн таван үндсэн бүлэг дээр товч тайлбар хийхэд ийм байна” хэмээн онцолж байсан.
 

Бага хурлаа цахимаар хаалттай хэлэлцэн баталсан МАН өнөөдөр аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өргөн барих юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Бодит амьдралд тулгуурласан мөрийн хөтөлбөр байна. МАН улс ороныг ямагт цагт сэргээн дээшлүүлж хөгжүүлж , чадваржуулж ирсэнийг Монголын ард түмэн мэдэх учир хөтөлбөр сайн болжээ.
2020-03-24
Хэзээ ч бүтэхгүй саналууд бна, ээлжит шоу гэж ойлгох хэрэгтэй
2020-03-24
mgl:
Toimtoi yag ingene tegne gesen yum yu ch algoo.
2020-03-24
х.содбаяр:
жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихдээ мөнгөнөөс гадна бодит зүйл хийх хнрэгтэй жш нь тусгай бүс байгуулаад улсаас зам эрчим хүч зэрэг дэд бүтцийн тавиад үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хүн бүрт газрын үнэгүй өгөх хэрэнтэй
2020-03-24
Монголд дундаж давхраг байхгүй болсон:
Баян авиллгачин улстөрчид бөгөөд орлогогүй ядуу иргэд гэсэн 2 давхраг Монголд байна. Юун дундаж орлоготой иргэд гэж хуцаад байгаа ацнууд вэ
2020-03-24
Ха рх:
Яг шт, итгээд дахиад сонгохгүй юу даа.
2020-03-24