COVID-19 халдварын эмчилгээнд хунчир, чихэр өвсийг ашиглаж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.24/ хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клечески, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцов.
Шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулан АНУ-аас манай улсын Эрүүл мэндийн яаманд 700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сангаас 500 мянган ам.долларыг тус тус хандивлав. Үүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч, ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нартаа энэ чухал үе бидэнтэй хамт байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-т COVID-19 вирусийн халдвар тархсан байна. АНУ-д байдал амаргүй байгаа ч гэсэн Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.
АНУ-д өнгөрсөн нэг өдрийн хугацаанд 100 гаруй хүн нас барж нийт халдварын тохиолдол 43 мянгад хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ