ВИДЕО:Хоёр их наядын төсвийн алдагдлыг эхний 6 сард хүлээхээр байгаа нь сонгуультай холбоотой

img

"Эдийн засаг дахь нөлөө буюу компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээ, судалгаа" сэдвээр мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

 

-МҮХАҮТ 1500 гаруй компаниас шинэ коронавирусийн ажлын байранд үзүүлэх нөлөө судалгааг авсан бөгөөд ажлын байранд нөлөөлж байна гэж үзэж буй компаниуд 30 хувьд хүрээд байна. Шинэ коронавирусийн улмаас эдийн засагт үүсээд буй хүндрэлийн улмаас 260 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд ойрхон байгаа тул Засгийн газар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд зардлаа танаж эхэлсэн бөгөөд яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол эдийн засаг хүндрэх төлөвтэй байгааг судалгаагаар харуулжээ. 

 

Коронавирусийн халдварын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, урьдчилсан арга хэмжээний судалгаа хийсэн. Арилжааны банкууд руу иргэд маш их хандаж байгаа. Дээрээс шийдвэр ирээгүй байна гэдэг. Санхүүгийн тогтвортой байдлын шийдвэр хэрэгжээгүй байна гэлээ. 

 

Эдийн засагч Б.Дөлгөөн:

 

-Энэ оны улсын төсвийг 2 их наядын алдагдалтай баталсан. Гэхдээ энэ хоёр их наядын алдагдлыг эхний 6 сардаа хүлээхээр байгаа нь сонгуультай холбоотой асуудал хэмээв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хямралын үед ямарч тохиолдолд хүн хэрэглээгээ хязгаарлаж орлогоо зохистой ашиглаж хэрэглээгээ хангадаг.Энэ цаг үед бид импортоо хязгаарлаж дотоодын үйлдвэрлэл ээ дэмжих нь хамгийн чухал байна.Учир нь тендер нэртэй импорт дэмжсэн бодлого хэнд ашигтайг хэнч ойлгоно.Оролцогч, шалгарсан компани гэж 1 хүнтэй оффисгүй авилга өгч амьдардаг хэсэг бүлэг хүмүүс байна.Тэдний нийлүүлсэн бараа ажил үйлчилгээний чанарын талаар яриад ч хэрэггүй учир нь төрийн /нийтийн/ мөнгө ёолдоггүй гэдэг.Газар доорх эрдэс ээ гаргаж хэдэн валют олж ирээд эргээд хэнд хэрэггүй хог болгож байгаад харамсах юм.
2020-03-24