ВИДЕО: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 83 хувьтай байгаа

Сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу улс төрийн намуунд өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлж байгаа. МАН бага хурлаа өчигдөр цахимаар хийж, өнөөдөр мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа.
УИХ-ын гишүүн, мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Оюун-Эрдэнэ:
-Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намын хувьд мөрийн хөтөлбөртөө нийгэмд чиглэсэн, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарсан. Хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө өргөн бариад байна. Бодлогын мэтгэлцээнд уриалж байна.
-МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?
-2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тодорхой үр дүнтэй байна гэж үзэж байна. Цаасан дээр үзүүлэлтээс илүү бодит байдал харагдаж байгаа. Улаанбаатарын утаа багассан. Үүнтэй холбоотой хүүхдийн эмнэлэгт хэвтэх байдал багассан. Нефтийн үйлдвэр баригдаж байна. Статистик тоогоор мөрийн хөтөлбөрийн биелэлт 83 хувьтай байгаа гэсэн үзүүлэлт гарсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ