Уханьтай холбогдох тээврийн харилцааг ирэх сард нээнэ

Титэм вирусийн голомт болж байсан Ухань хоттой холбогдох тээврийн харилцааг ирэх сарын наймны өдөр нээнэ гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ.
Ингэснээр Ухань хотын оршин суугчид хот хооронд зорчих боломжтой болох гэнэ. Хубэй мужид шинээр халдварын тохиолдол нэмж бүртгэгдэхгүй байгаа тул ийнхүү хязгаарлалтыг цуцлахаар болжээ.
Эргэн сануулахад, шинэ төрлийн титэм вирусийн тархалт хяналтаас гарсаны дараа Ухань хот болон ойролцоох бүс нутгуудыг хааж, 60 сая хүнийг хөл хорионд оруулах шийдвэрийг Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргаж байлаа. Тухайн үед Хятадад халдвар авсан 600, нас баралт 17 бүртгэгдээд байв.
Гуравдугаар сарын 24-ний байдлаар Хятад даяар халдварын тохиолдол 81552 болсноос 70768 нь эдгэрчээ. Хубэй мужид 3160 өвчтөн нас барсан бол Хятадын бусад хэсэгт 121 хүн нас баржээ.
Bank of America: АНУ эдийн засгийн хямралтай нүүр туллаа
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ