МАН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

img

Монгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан.   Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ.

 

 

Мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа  “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

 

Мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад иргэд, МАН-ын  гишүүд дэмжигчид, эрдэмтэн судлаачдаас 15 мянга  орчим санал, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээс найман мянга гаруй, УИХ, Засгийн газрын гишүүдээс 501, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, аймаг нийслэл, дүүргийн намын хороодоос 3500, намын дэргэдэх ТББ-уудаас 26300, нийтдээ 303,000 саналыг тус тус ирүүлжээ.

 

Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 20 гаруй хэлэлцүүлэг хийсэн байна.

Эх сурвалж: nam.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хайран 4 жил. Юу ч хийж бүтээсэнгүй хулгайчид. Бодлогогүй нам. НОВШ
2020-03-24
Нэргүй:
Яаж ч бодсон МАН-аас өөр сонголт бидэнд алгадаа?! Үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэцгээж байнаа?! Амжилт хүсье?! Гэхдээ Оюунэрдэнэ бол бишээ?!
2020-03-24
Зочин:
Яаж ч бодсон МАН-аас өөр сонголт бидэнд алгадаа?! Үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэцгээж байнаа?! Амжилт хүсье?! Гэхдээ Оюунэрдэнэ бол бишээ?!
2020-03-24
Иргэн:
Яаж ч бодсон МАН-аас өөр сонголт бидэнд алгадаа?! Үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэцгээж байнаа?! Амжилт хүсье?! Гэхдээ Оюунэрдэнэ бол бишээ?!
2020-03-24
shudraga bus shvvh huulia l zasaarai avilgal gej aimar yumaa boliulj vzeerei
2020-03-24
Зочин:
Хуулийн салбарын завхралыг арилгаж банк, эррүл мэнд, боловсролын салбарт хувьсгал хийж чадахгүй байгаа та нар, худлаа хоосон шударга дүр эсгэгч нарыг дэмжих хүн алга даа.
2020-03-24