Говь-Алтай аймгийн Шарга суманд ихэр ботго төллөжээ

img

 

Монголчууд эрт дээр үеэс ингэ  ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ.

 

Говь-алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн  тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/  ботго гарлаа. Хүрэн ингэ нь 4 дэх удаагаа ботголж  байна.

 

Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна хэмээн Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баадай:
юмыг хараар биш сайхнаар харж байх хэрэгтэй. Тэмээчин залууст сайнсайхныг хүсэе,бүр их олон тэмээтэй бодоорой
2020-03-25
Дорж:
Ингэ ихэрлэх нь муу ёр гэж монголчууд цээрлэдэг байв. Энэ их өвчин тахал, мөн ГА-д хэд хэдэн удаагийн газар хөдлөлт гээд муу ёр их байна. Ихэр ботго муу ёр гэдгийг өнөөдөр мушгин гуйвуулж сайн гэж их догсох болж байна.
2020-03-25
Od:
Ymar id shidtei botogo be? Garanguutaa iher botogo gargadag. Mash hovor tohioldol bn. Genisiin nomond burtguuleech ee. Setguulch ee!!!
2020-03-25
амаа:
Тэмээ ботголхыг дээдэс ТӨР ХЯМРАНА гэж ярьдаг басан даа
2020-03-25
уанаа:
ихэр ботго ч төлөөмөөргүй юм. харин хүрэн ихгэ төллөж ихэр ботго гаргасан баймаар
2020-03-24
С.Даваа:
Азтай залуу хосод баяр хүргэе. Нутгийн минь ард түмний амьдрал таван хошуу малынхаа буянаар жаргалтай байх болтугай.
2020-03-24
Баадай:
юмыг хараар биш сайхнаар харж байх хэрэгтэй. Тэмээчин залууст сайнсайхныг хүсэе,бүр их олон тэмээтэй бодоорой