Хотын соёл аян өнөөдрөөс эхэлнэ
Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Соён гэгээрүүлэх тасаг, Нийслэлийн соёл урлагийн газар "ХОТЫН СОЁЛ" бүх нийтийн хөдөлгөөний талаар мэдээлэл хийлээ. “Хотоо соёлтой болгоцгооё, Соёлтой хотод амьдрах гоё” уриатай аян өнөөдрөөс эхлэх бөгөөд нэг жилийн хугацаанд үргэлжлэхээр болжээ. Манай улсад 1959-1962 онд соёлын довтолгоо болж иргэдийг албадан соёлд сургах ажил болж байсан аж.
Энэ аянаар гудамжинд нус цэрээ ил задгай хаяхгүй, тамхиа цэг дээр нь татах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, үйлчилгээний байгууллагууд үйлчилгээгээ сайжруулах арга хэмжээг өрнүүлэх юм. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ:
-Аяны хүрээнд соёлтой, ая тухай эрүүл хотыг бүрдүүлэхийг хүсч байна. Энэ аяны хүрээнд хотын хороо бүр дээр очиж хамтран ажиллана. Өөрсдийнхөө хажууд байгаа хайртай бүхнийхээ төлөө иргэд та бүхэн нэгдээрэй гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Аж ахуй нэгжүүд хэрхэн оролцох вэ?
-Бүхий л аж ахуй нэгжүүд хамтран ажиллана. Орчныхоо 50 метрийн газраа цэвэрлэх, харилцаа хандлагаа өөрчлөх зэргээр бүгд хамтран ажиллана.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ