ШУУД: Төсөвт тодотгол хийхгүйгээр тэвчиж болох хөрөнгө оруулалтаа хойшлуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Жавхлан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эдийн засаг хүндэрч, төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Аж ахуйн нэгж рүүгээ чиглэсэн, ажил олгогч руугаа чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Эдийн засгийг авч явж байгаа ажил олгогч, бизнесийнхнийг ажлын байраа авч үлдэхэд анхаарах хэрэгтэй. Дээр нь орлого багатай хэсгийн төсөв зогслоо. Тэдэнд халамжийн бодлого хэрэгтэй Төсвийн тодотгол хийх ёстой гэж ярьж байна. Сонгууль дөхсөн үед тодотгол хийх шаардлагагүй. Засгийн газар өөрсдийн хэмжээн зохицуулалт хийх боломж байгаа. Хөрөнгө оруулалт хийх жагсаалт гаргаснаар төсвийн хууль зөрчихгүй. Тэвчиж болох хөрөнгө оруулалтаа хойшлуулах арга хэмжээг эхний шатанд хийх хэрэгтэй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ