О.Баасанхүү: Цалинг 5 сая төгрөгт хүргэнэ гэдэг тэнэглэл

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулж болох шийдвэрийг Засгийн газар гаргаж, Монголбанк ч холбогдох дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Харин энэ шийдвэр одоогоор хэрэгжих эсэх нь арилжааны банкуудад хүлээлттэй байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Монголын банкуудын холбооныхон акиваа багасгуулсан мөртлөө иргэдээ бодохгүй байна. Өнөөдөр 300 тэрбум төгрөгийг ноолуур дэмжих нэрээр ярьдаг компаниуддаа өгсөн. Малчдад тэр мөнгө нь очих ёстой. Тийм учраас өөрсдөө хүсэлтээ тавьсан, банкууд. Монголбанк шийдвэрээ гаргасан. Харин одоо банкууд шийдвэрээ яаралтай гарга хэмээв.
Төсөв хүндрэлээ, Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй НӨАТ-ыг яаралтай 3 хувь болгох хэрэгтэй. Эдийн засаг цаашид хүндэрнэ. Энэ байдалд өөрчлөлт хийх, ойрын 10 сард хийх төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулах хэрэгтэй. Тэвчиж болох төсвүүдээ танаж, төсвийн тодотгол яаралтай хий.
Цалинг 5 сая хүргэнэ гэдэг тэнэглэл. Ярьж байгаа тайлбар нь бүүр тэнэглэл. Ам.долларын ханшийг унагаах гэж байна. МАН-ынхан НДШ төлдөг хүмүүст байр өгнө гэж хэлэхээ боль. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хийж байсан хүмүүс худлаа амлахаа боль хэмээн байр сууриа илэрхийлэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ