Жаргалант тосгоны ахмадууд 1,7 сая төгрөг хандивлалаа
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд сайн санааны үүднээс хандив цуглуулж Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисст хүлээлгэн өгч байна. Хандивын аяны түүчээнд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгоны ахмадууд нэгдэв.
Ахмадууд эрүүл мэндийг сахин хамгаалахаар ажиллаж байгаа эмч, сувилагч болон бусад ажилтан, албан хаагчдад хэцүү цаг үеийг хамтдаа энх даван туулахыг ерөөгөөд 1.700.000 төгрөгийн хандивыг Жаргалант тосгоны ахмадын хорооны дарга Ч.Даваасамбуу болон ахмадын төлөөлөл гардуулж өгсөн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ