Дээд шүүх Б.Амархүүд оноосон хоёр жилийн ялыг хэвээр үлдээв
2020-03-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс /2019.10.29/ дуучин Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүсэлтийг хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаагаад байсан.

 

Тэгвэл Улсын Дээд шүүх Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

 

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
За тэнэгтээрэй, монголын нэрийг гаргаж байсангууд нь тэгээд хар тамхи хэрэглэх эрхтэй болох хэрэг үү...өршөөл ч гэх шиг...хар тамхинд үхсэний чинь өршөөл ....
2020-03-28
За тэгмээр дээ...яаж ч бодсон Хар Тамхины хэргийг хэрэгсэхгүй болгож ял эдлүүлэхгүй өнгөрнө гэдэг байж болшгүй асуудал
2020-03-28
хахуулийг нь хангалттай өгөөгүй байнээ
2020-03-26
Zochin:
Hutsvaa
2020-03-26
Ss:
Eronhiilogch Amarhuud orshool uzuulvel olon hun demjine! Mongoliin neriig yaj gargaj bailaa!Bid martaagui!!
2020-03-26
За тэнэгтээрэй, монголын нэрийг гаргаж байсангууд нь тэгээд хар тамхи хэрэглэх эрхтэй болох хэрэг үү...өршөөл ч гэх шиг...хар тамхинд үхсэний чинь өршөөл ....
Zochin:
Hutsvaa
5 jilees deesh geed khuulind zaaval ter avilgalch shuugchid yaj ch chadakhgui
2020-03-25
Manaig khamgiin baga ni teden jil gej zaakh kheregtei tegekhgui bol yal zavshikh ekh uusver
2020-03-25
Zov.zov shiidver.
2020-03-25
zochin:
Zuv
2020-03-25
Baga yal bna sh de
2020-03-25
Zuv:
Mansuuruulah bodisnii naimaachdiig shirheg ni Zuv!!!
2020-03-25
иргэн:
шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна Амархүүг дахин хорих хэрэггүй байсан юм шоронд ороод засрахгүй муусайн юмнуудыг бодоход илүү ухамсартай залуу гэж бодож байна
2020-03-25
irgen:
zov shdee busad zaluusd muu ylger bolson muusain jyjigchin duuchin uhaantai umnuud
2020-03-25