Улсаараа дампууруулахгүйн тулд ухамсартай байя

img

Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 10 байв. Харамсалтай нь халдвар дахин нэмэгдэж 11 болсон гэдгийг өнөөдөр /2020.06.26/ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Мөн л Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэн халдвар тээгээд иржээ. Азаар түүнтэй хамт нэг онгоцоор зорчиж ирсэн 250 гаруй иргэнээс одоогийн байдлаар 220 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.

 

Бидэнд халдвартай иргэнээ тоолж, суухаас илүү анхаарал хандуулах өөр нэг сэдэв байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа COVID-19 вирусийн халдвартай 11 иргэн тус бүрийн нэг өдрийн эмчилгээнд 800 мянган төгрөг зарцуулагддаг гэнэ. Үүнд өвчтөний эм, тарианаас гадна эмч, ажилчдын хамгаалах хувцас хэрэгсэл багтаж байгаа аж. Нэг өвчтөнийг эмчлэх долоон хүн баг болон ажилладаг байна. Сувилагч, асрагч, үйлчлэгч, эмч гэх мэт. Тэд өвчтөний биеийн байдлаас шалтгаалан өдөрт хичнээн ч удаа дотогш нэвтэрч болно. Орох болгондоо хамгаалалтын хувцас хэрэглэлийг солино. Энэ бүх үйл ажиллагаанд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байгаа гэдгийг Д.Нямхүү дарга хэллээ.

 

Бусад орны жишээг татвал хойд хөрш ОХУ-д гэхэд нэг халдвартай иргэнд өдөрт дунджаар 6 сая орчим төгрөгийн эмчилгээ хийгдэж байгаа тухай тооцоо гарчээ.

 

Мөн Монгол Улсад Японд үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ COVID-19 вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээг хийж байгаа. Оношлуурыг ДЭМБ болон бусад дотоод, гадаадын байгууллагын тусламжаар болон Засгийн газрын хөрөнгөөр хямд үнээр худалдан авч шинжилгээнд ашиглаж байгаа учраас төсөвт дөхөмтэй байгаа аж. Гэвч шинжилгээний PCR машинд зарцуулж байгаа ургуулагч бодис, үйл ажиллагааны зардал өндөр бөгөөд нэг иргэний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулдаг байна.

 

Өнөөдрийг хүртэл сэжигтэй тохиолдол гэж үзсэн 300 гаруй тохиолдлыг шинжилгээнд хамруулсан бөгөөд үүнд 700 гаруй сая төгрөг зарцуулаад байгааг Д.Нямхүү дарга мэдээлж байлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр гаргасан уриалгадаа “Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой” хэмээн онцлон тэмдэглэсэн байв.

 

Сэжигтэй тохиолдол болоод, батлагдсан тохиолдлуудад зарцуулж буй мөнгөн дүнг харахад Төрийн тэргүүний “асар их мөнгө урсгаж байна” гэдэг үг хий хоосон зүйл биш бололтой. 

 

Тиймээс хаа хаанаа ухамсартай байж улсынхаа дансыг улайлгачихалгүй хүнд, хэцүүг даваад гарах хэрэгтэй байна.

 

Хөл хориог ягштал дагаж, амны хаалтаа зүүе. Хүүхдээ гадуур дагуулж хий дэмий сэлгүүлцэхгүй байя. Энгийн энэ ухамсар танд болоод улсад хэрэгтэй байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Нөгөө тэнэмэл оркууд чинь тэсэхээ болиод гадуур тэнээд эхлчихсэн шүү. Зах дэлгүүрүүдээр олноороо хэсч байна. Хэд хоног овоо гайгүй айгаад суугаад байснаа нөгөө тэнэмэл, тэнэг зан нь ахиад хөдлөсөн бололтой.
2020-03-27
Зочин:
Зөв шүү,хэмнэлт хийж болох бүх тохиодлыг ашиглах хэрэгтэй, мөн зөрчил бүрт хариуцлага тооцож мөнгө олж авах нь чухал байна, болж өгвөл аль болох цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж дор хаяж бичиг хэргийн зардал гаргамгүй байна
2020-03-27
zochin:
Gadaadad baigaa irged zaabal end irj virusiin toog nemej uls ornii ediin zasagt darmt boloh shaardlaga baina uu?!
2020-03-26
багш:
Тийм байна. Алдаатай бичнэ гэдэг сэтгэлгээ буруу байгааг харуулж байгаа юм даа. Бодооч, бичсэнээ эргэж уншаач ээ.
2020-03-26
дампуурах нь ээ. бусад улс шиг гэрт нь ажиглалтанд байрлуулбал яадаг юм. Цагдаа эмч нар байнга утасдаж, эргэж тойрч хянадаг юм билээ. Тусгаарлах гэр, өрөөгүй бол тусад нь хянахаас өөр аргагүй
2020-03-26
Жагаа:
Гарчиг алдаатай байна. Улсаа дампууруулахгүйн тулд, аль эсвэл улсаараа дампуурахгүйн тулд гэж бичих учиртай.?
2020-03-26
багш:
Тийм байна. Алдаатай бичнэ гэдэг сэтгэлгээ буруу байгааг харуулж байгаа юм даа. Бодооч, бичсэнээ эргэж уншаач ээ.
худлаа нялагнаж гаднаас өвчтэй хүн зөөж оруулж ирэхээ л больчих л доо. Улс нь хүнээ авах гээд байхад өгөхгүй байгаа уран ухдаг францыг татвар төлөгчдийн мөнгөөр эмчлэхээ больчих. улс орон нь хүнээ авна. тэгвэл монгол дампуурахгүй.
2020-03-26
Ээгий:
Хэсэгхэн хүнд таалагдах гэж худлаа попорч өвчин инпортлохоо л больчих хэрэгтэй гэж бодож байна.
2020-03-26
Zochin:
Emnelgiin tolboroo obchitonoos garguul
2020-03-26
zochin:
Tegeed chirj irexee l boli, tegvel nemegdehgui ulsaa ch dampuuruulahgui bugd aihgui ajlaa xiizgeene shdee
2020-03-26
зочин:
Хажуугаар нь нугалаа бүү гараасай энэ вирус хаана хаагуур хэнд халдаж тархахаа мэддэг бололтой
2020-03-26
zochin:
Gadaadad baigaa irged zaabal end irj virusiin toog nemej uls ornii ediin zasagt darmt boloh shaardlaga baina uu?!