Тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг долоо хоногоор сунгалаа

Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "COVID-19 вирусийн нууц үе нь 14 хоног биш. Сүүлийн судалгаагаар 19 хоног болсон байна. Үүнтэй уялдууланЭрүүл мэндийн байгууллагаас тусгаарлах байранд байгаа иргэдийн тусгаарлалтын хугацааг сунгах саналыг гаргасан. Тиймээс тусгай үүргийн сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн тусгаарлах байранд байгаа 1000 орчим иргэний тусгаарлах хугацааг дахин долоо хоногоор сунгах шийдвэр гарч байна.
Мөн дөрөвдүгээр сарын 2,3,4-нд гурван удаагийн тусгай нислэг үйлдэх мэдээллийг өгсөн. Энэ нислэгийн хугацаанд тодорхой өөрчлөлт орох зайлшгүй нөхцөл үүсч байна. Тусгаарлагдсан иргэдийн ажиглалтын хугацаа ирэх ням гарагаас дуусах байсан ч хугацааг сунгасан тул дараагийн иргэдийг хүлээн авах бололцоо тааруухан болчихлоо. Тиймээс дараагийн гурван нислэгээс хоёрын хийж иргэдийг хүлээн авахаар боллоо. Гуравдахь нислэг 1-3 хоног хойшлох болов уу гэж харж байна.
Мөн нууц үе урт болж байгаа учраас нэг өрөөнд хоёроос дээш хүн байрлуулах нь эрсдэлтэй байгаа учраас нэг өрөөнд нэг иргэнийг байлгах зохицуулалт хийх шаардлагатай болж байна. Тэгэхээр бидэнд 750 хүнийг хүлээж авахын тулд 750 өрөө шаардлагатай боллоо. Тиймээс 14 хоногийн төлбөр болох 700 мянган төгрөг 350 мянган төгрөгөөр нэмэгдэж 1 сая 50 мянган төгрөг болж яах аргагүй нэмэгдэж байна" гэлээ.
Дараагийн тусгай нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ