COVID-19: АНУ-ын нөхцөл цаг тутам муудаж, Серби иргэдээ хилийн цаана хаяв

img

COVID-19 вирусээр халдварласан хүний тоо АНУ-д өссөөр байна.Энэ улсад батлагдсан тохиолдол 81.3 мянга орчим болсон бол зөвхөн Нью-Йоркт гэхэд л халдварын тоо 30 гаруй мянгад хүрчээ. Үүнээс дор нөхцөл байдал Италид нүүрлэсэн юм. 

 

АНУ-ын бүхий л 50 мужид халдвар бүртгэгдэж, нас барсан хүний то 1000-ыг давжээ. Харин эдгэрсэн хүний тоо 619 болсон байна.

 

Нас баралт хамгийн их бүртгэгдсэн таван муж нь: 

Нью-Йорк - 368 
Вашингтон - 133
Калифорния - 67
Луизиана - 65
Нью-Джерси - 62

 

Пүрэв гаригт шилжих шөнө АНУ-ын Сенат улс орныхо эдийн засгийг дэмжихийн тулд хоёр их наяд доллар гаргах хуулийн төслийг баталсан бөгөөд энэ нь Америкийн түүхэн дэх Засгийн газрын хамгийн том тусламжийн багц болж байгаа юм.

 

Энэ багцын хүрээнд АНУ-ын насанд хүрсэн оршин суугч бүр 1200 ам.долларыг нэг удаагийн тусламж болгон авах юм байна. Түүнчлэн жижиг аж ахуйн нэгжүүд ажилчидынхаа цалин хөлсийг төлөхөд зориулан төрөөс татаас авах боломжтой болжээ.

 

Испани нас баралтын тоогоор Хятадыг давав

 

Дэлхий даяар тархсан COVID-19 вирустэй холбоотой хамгийн хүнд нөхцөл байдал Европын өмнөд хэсэгт тохиож байна.

 

Испани улс нас баралтын тоогоороо Хятадыг давсан бөгөөд гуравдугаар сарын 26-ны байдлаар нэг хоногот 738 хүн нас баржээ. Ингэснээр тус улс дахь нийт нас баралтын тоо 3434 хүрсэн байна.

 

Харин өвчин анхлан дэгдэж, голомт болж байсан Хятадад 3291 хүн COVID-19 вирусийн улмаас нас барсан бол өдгөө Европ тивд энэ өвчний голомт болсон Италид 7503 нас баралт бүртгэгдсэн гэж Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.

 

Испани улсын эмнэлгүүдэд халдвар авсан нь батлагдсан 27 мянган хүн эмчлүүлж байгаа бөгөөд хамгийн хүнд нөхцөл байдал Мадридад тохиосон гэнэ. Энэ хотод эмнэлгийн ор хүрэлцээгүйн улмаас асар том үзэсгэлэнгийн байр, таван одтой буудал зэрэг байж болох бүхий л барилгуудыг түр эмнэлэг болгон ашиглаж, өмнө нь мөсөн гулгуурын талбай ажиллаж байсан газрыг цогцос хадгалах газар болгон ашиглаж байгаа аж.

 

Британийн хямрал

 

Британид бүх нийтийн хорио цээр үргэлжилж, эмийн сан болон хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүрүүдийг хааж, оршин суугчдыг гагцхүү нэн шаардлагатай үед гэрээс гарахыг зөвлөжээ.

 

Лондонгийн нэгэн эмнэлгийн удирдлага энэ хотод "вирусийн халдварын шуурга дайрна" хэмээн сэрэмжлүүлсэн байна. Түүний өгүүлснээр эмнэлгийн байгууллагуудад уушгины хиймэл амьсгалын аппаратаар тоноглогдсон ор дутагдаж эхэлжээ.

 

Түүнчлэн тахал эхэлснээс хойш Лондонгийн эмнэлгүүд дэх сэхээн амьдруулах болон эрчимт эмчилгээний тасгуудын өвчтөн хүлээн авах боломжийг эрс нэмэгдүүлсэн ч тун удахгүй тоног төхөөрөмж, ор хүрэлцээгүй болох төлөвтэй гэж ВВС мэдээлсэн байна.

 

Британид батлагдсан нийт тохиолдлуудын гуравны нэг нь Лондонд бүртгэгдсэн бөгөөд нөхцөл байдал ийм хүндэрсэн үед COVID-19 вирусийн халдвартай өвчтөнүүдтэй ажилласан олон эмч өөрсдийгөө тусгаарлах шаардлагатай болсон тул эмнэлгийн ажилтнууд ихээр дутагдах болжээ. 

 

Одоогийн байдлаар Британид 9650 хүн халдвар авсанаас 465 нь нас барсан байна.

 

Францын сэтгүүлчид онцгой зөвшөөрлөөр гадаа ажиллана

 

Францын эрх баригчид цар тахлыг тогтоон барих арга хэмжээнүүдийг чангатгасаар байна. Цэвэр агаарт алхах дуртай хүмүүсийг гэрээсээ нэгээс илүү километр холдох, гадаа нэг цагаас илүү хугацаанд байхыг хоригложээ.

 

Олон мянган цагдаагийн албан хаагч хөл хорионы горим мөрдөгдөж байгаад хяналт тавин Францын хотуудад эргүүл хийж байгаа бөгөөд журам зөрчсөн хүмүүсийг зургаан сараар хорих юм байна.

 

Мөн сэтгүүлчид хотын гудамжинд ажиллахдаа онцгой зөвшөөрөл авах шаардлагатай болжээ. 

 

Мөн машин дотроо хоёулаа явсан хүмүүсийг торгосон тохиолдол гарсан бөгөөд хоол хүнс авахад гагцхүү гэр бүлийн нэг л гишүүн гарах боломжтой гэж журамд тусгасныг ВВС дамжуулсан байна. 

 

Тус улсад COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол 25.5 мянга болж, 1331 хүн нас баржээ.

 

Бусад орнуудад

 

Австрийн хүн амын ихэнх хэсэг нь хөл хорионд орсон бөгөөд хүнсний бүтээгдэхүүн гэрт хүргэх асуудалтай тулгарсан байна. Зохих үйлчилгээ авах дарааллыг долоо хоногийн өмнөөс захьдаг болжээ. 

 

Унгарын нийслэл Будапешт хотод Bike Maffia нэртэй сайн дурын бүлгийн гишүүд дугуй унан, орон гэргүй хүмүүст амин дэм, халуун хоол хүргэж өгч байгаа гэнэ. 

 

Словени, Сербийн хооронд дипломат сөргөлдөөн үүсэв. Энэ нь Серби улс Словенийн нутаг дэвсгэр дээр өөрийн орны 100 иргэнийг үлдээн хилээ хааснаас үүдэлтэй юм.  Эдгээр иргэд Словенид амин зуулгаа залгуулах мөнгө олохоор ирсэн ч одоо ажилгүй болж, мөн гэртээ ч харих боломжгүй болжээ.Словенийн Засгийн газрын мэдээлснээр тэдний ихэнх нь машиндаа амьдарч байгаа гэнэ.

 

Кенийн эрх баригчид хуучин хувцасны импортыг хоригложээ. Хуучин хувцасны худалдаа нь тус улсын томоохон бизнес байсан юм. Кенийн бага орлоготой оршин суугчид хуучин хувцасны захаас хувцас авч өмсдөг бөгөөд хувцаснуудыг голчлон Европ, Хойд Америк Хятадаас импортолдог аж.

 

Путин: Ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно, гэртээ байцгаана уу!

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
soliorloo.
2020-03-27
zochin:
soior.
2020-03-27
Тэнэг Европ Америкчууд маск зүүж сураагүй юм чинь одоо яах билээ. Эрүүл хүн л сэргийлж зүүдэг байхад өвчтэй хүндээ зүүлгэдэг ямар дүрэм байна аа
2020-03-27
зочин:
Коронавирусээс болж Америкад ази хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, ази хүмүүсийг буудан алвал, ази хүмүүс ч гэсэн буу худалдан авч арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчийг буудан алах хэрэгтэй.
2020-03-27
zochin:
soliorloo.
zochin:
soior.