Говь-Алтай аймгийн хоёр суманд 3.7-4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Тонхил, Бигэр сумын нутагт өчигдөр /2020.03.26/ 3.7-4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 29 км-т, Ө-46°1′ 12″, У-94° 1′ 48″/ 03.26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 18:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Мөн тус аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т, Ө-47° 30′ 36”, У-97° 10′ 12”/ 03.27-ны өдрийн 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 03:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт Ө-46° 4′ 12” , У-94° 3′ 36″/ 03.27-ны өдрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 05:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онгцой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ