COVID-19: Москвад дахин гурван хүн эдгэрлээ

ОХУ-ын нийслэл Москва хотноо гурван өвчтөн COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчнөөс эдгэрсэн талаар Вести мэдээллээ.
Тэднээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд хоёр нь Коммунарка дахь эмнэлгээс гарсан гэж Москва хотын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Анастасия Ракова мэдэгдсэн байна.
Эмнэлгээс гарсан өвчтөнүүд эмчийн хяналтанд байх аж.
Regnum агентлагийн мэдээлснээр, Оросын нийслэлд COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчин нь эдгэрсэн нийт 18 хүн байгаа гэнэ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлгээс гарах үедээ эмч нараас шаардлагатай зөвлөгөө авчээ.
ОХУ-ын нийслэл Москва хотод COVID-19 вирусийн халдвар авсан 546 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр хүн нас барсан байна.
COVID-19: АНУ-ын нөхцөл цаг тутам муудаж, Серби иргэдээ хилийн цаана хаяв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ