COVID-19: Украины хил дээр олон мянган хүн урт дараалал үүсгэжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хилээ бүрэн хаана гэж мэдэгдсэний дараа Украин Польшийн хил дээр явган зорчигчид олон километр үргэлжлэх урт дараалал үүсгэжээ.
Энэ талаар "Страна.ua" цахим хуудас мэдээлсэн байна.
"Хил дээр жинхэнэ там болж байна. Тээшээ барьсан олон мянган хүн хоорондоо түлхэлцэж, муудалцаж, хараал хэлж хэрэллэж байна. Юун хоорондын зай, юун амны хаалт, аль нь ч алга " хэмээн үйл явдлыг харсан нэгэн гэрч эх сурвалжид мэдээлжээ.
Түүний өгүүлснээр хил дээр ирж буй иргэдийг зохих журмаар шалгахгүй, ихэнх хүмүүс амны хаалтгүй байхын дээр гаалийн ажилтнууд ч халдвараас сэргийлэх ямар нэг хэрэгсэлгүй ажиллаж байгаа гэнэ.
COVID-19 вирусийн тархалтаас хамгаалахын тулд хилээ хаана гэж Украин зарласнаас хойш нэг өдрийн дотор 10 мянган зорчигч хилээр нэвтрэн, Украинд иржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ