Я.Буянжаргал: "Ковид-19" нийгмийн сүлжээгээр оношлоод эмчилдэг өвчин огт биш

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
-Тусгаарлан ажиглах байранд 3380 хүн тусгаарлалтад орсон. Энэ ажиглалтад 320 эмч, мэргэжилтэн, ажилтнууд тусгаарлагдан, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Галт тэргэн дотор 11-12 эмч, эмнэлгийн мэргэжилнтүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тусгаарлах байруудад байгаа иргэдэд ЭХЭМҮТ, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар дуудлагаар ирж, эмчилгээ, зөвлөгөө үзүүлж байгаа.
Бид энэ халдварыг ДЭМБ-аас гаргасан удирдамж, зөвлөгөөний дагуу эмчилж байгаа. Эрт илрүүлэх, эрт оношлох, тусгаарлах, тандах шаардлагатай. Үүнийг нийгмийн сүлжээгээр оношлоод эмчилдэг өвчин огт биш. Гэтэл сүүлийн үед хэн нэг судлаач, сонирхогчид, нийгмийн сүлжээнд танигдахыг хүсэгчид "коронавирусийн халдварыг зайнаас эмчилнэ, цахимаар эмчилнэ гэх мэт зүйлийг хийж байна. Үндсэн ажлын хажуугаар дарамталж байна. Бид дэлхийн улс орнуудад эмчилж байгаа нотолгоонд тулгуурласан зөвлөгөөний дагуу эмчилж байгаа гэдгийг хэлье" гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ