Ц.Элбэгдорж: Би Х.Баттулгыг сөрж өрсөлдөнө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токиогоос тусгай үүргийн онгоцоор маргааш эх орондоо ирэхээр болжээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" гэжээ.
Өнөөдөр Сөүл, Токиогийн чиглэлд тусгай нислэг үйлдэж, гадаад байгаа иргэдээ эх оронд нь авчирна. Токиогийн нислэг 13:05 цагт Улаанбаатараас хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод газардаж, маргааш Улаанбаатар руу ниснэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ