Ц.Элбэгдорж: Олон сайхан хүний сэтгэл, тус дэмд мянга талархаад барамгүй

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Тэрбээр эдүгээ бусад иргэдийн хамт 21 хоногийн тусгаарлалтад ороод байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан хуваалусан байна.
Тэрбээр "Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй. Нислэг, ариутгал, тээвэр, үйлчилгээ, зохицуулалт супер. Зарим нь бүр хадаг сүүгээ бариад тосох. Цонх хаалга битүү автобус. Болдогсон бол мэнд мэдэж, золгон уулзмаар. Баярлаж байнөө" гэжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ