МАН, АН-ын мөрийн хөтөлбөр "буцжээ"

img

 

Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн. Хуулийн дагуу ҮАГ дүгнэлт гаргасан байна. Монгол Улсад бүртгэлтэй 35 улс төрийн намаас 27 нь мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Намуудын 12 нь 4 эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж оролцоно. 

 

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.3-д, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч, нам, эвсэл мөнгө эд хөрөнгө амлахгүй байх, аливаа үнэгүй болон хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй байх, улс болон орон нутгийн төсвийн орлогыг хандивлахгүй байх, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгон олгохгүй байх зэрэг хуулийн хэд хэдэн шаардлага хангахыг заажээ.

 

Нийт 19 мөрийн хөтөлбөрөөс дангаараа оролцож байгаа Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр тэнцжээ. Бусад 12 буюу 20 улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг шаардлага хангуулахаар буцаасан байна.  

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сайтууд шаардлага хангасан мөрийн хөтөлбөрийг төлбөргүйгээр нийтэлж өгч олон түмэндээ буян болооч
2020-04-06
Буцаа:
Буцаа
2020-04-06
Nam bus irgen:
Ene olon namaar yanaa.
2020-04-06
Үнэнийг нь хэллээ:
MAHN geed bas neg hudlaa heregjih bolomjgui bas ter Shine ewsel ch geh shig bas l bolohgui er ni ene Owchintei ued Songuulia hoishluulj baigaad Hotolboroo bodit Irgedruugee chiglesen heregjij bolohguiz hiilgej batlah ni zuitei dee
2020-04-06
!!!!:
Zow buzaa hudlaa hudlaa amlalt gargaad l songogchdiin sanaa bodol tooruulsen ur dungui Utapi hotolbor hend ch hereggui !
2020-04-06