М.Энхболд: УИХ нээгдсэн ч ажил шийдэгдэхгүй гацаж болохгүй

img

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-н чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг танилцуулав. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийг өргөн барьдаг процедур, хэлэлцүүлгийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Яаралтай төслийн үед 3-4 хэлэлцүүлэг цаг алдах болоод байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 

 

-УИХ-ын тухай хууль боловсруулагдаад дууссан. Удахгүй өргөн барина. УИХ-ын Дэгийн тухай хуульд маш их өөрчлөлт орж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад хуулийг олонхиороо, цаг хугацаатай батлахаар болсон. Цахим дэгийн үед хэлэлцэх үе шатыг багасгах боломж байхгүй. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Онцгой байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна.  Коронавирусээс урьдчилан сэргийлэх бодлогын талаар АН-ын гишүүн Д.Эрдэнэбат нар өргөн барьсан. Хууль тогтоомжийн хуулиар Засгийн газарт өргөн барих ёстой байдаг. Энэ санаачлагуудыг яаж хуулийн төсөлд оруулах вэ?

 

УИХ-ын гишүүн М.Энхболд:

 

-Өөрийн өмнө тулсан зүйлээ хэлэлцэх хэрэгтэй. Зуд болоход тухайн үед хуулийн төсөл боловсруулаад явж байсан. Өнөөдөр дэлхий нийтэд тархсан цар тахлын үед ямар арга хэмжээ авах вэ. Гамшгийн тухай хуулинд өдөр тутмын, өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдал гэсэн гурван зэрэглэл л байгаа. Аль байдалд нь яаж орох вэ гэдгийг зааж өгсөн. Нэгэнт өнөөдөр Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлыг зарласан үед бид онлайн байдлаар хуралдана гэдгийг дэгэндээ нээж өгөх хэрэгтэй.  Мэдээлэл технологийн хувьд боломж бүрдсэн. Вайбриар, скайтелаар асуудалгүй хурлаа хийж байгаа байгууллагууд байна. Нээлттэй хурлын үед телевизээр шууд явдаг. Хаалттай горимд шилжвэл яаж явах вэ? Өнөөдөртөө багтаад хуулиа батлахгүй бол УИХ нээгдсэн ч ажил шийдэгдэхгүй, нэг газар хэлтсийн дарга орж ирэнгүүтээ гараа өргөн саналаа өг гэдэг. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүлэхээр болсон юм. 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ