Монгол зэрэг Ази, Номхон далайн орнуудын ДНБ буурна гэж шинжээчид таамаглажээ

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын талаарх илтгэлийг дөрөвдүгээр сарын наймны өдөр танилцуулжээ. Энэ илтгэлд Ази, Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0,6-0,8 хувиар буурна гэж таамагласан байна.
НҮБ-ын шинжээчдийн онцолсноор COVID-19 вирусийн цар тахлын улмаас дээрх бүс нутагт дотоодын нийт бүтээгдэхүүн буурах гэнэ. Цар тахлын улмаас Ази, Номхон далайн орнууд, Европын орнууд болон АНУ-ын хоорондын худалдааны хэмжээ буурсан бөгөөд АНУ болон Европын холбоонд вирусийн тархалттай холбоотой нөхцөл байдал хүнд байгаа нь Ази Номхон далайн орнуудын барааны эрэлт ойрын хугацаанд буурахад нөлөөлнө гэж шинжээчид анхааруулжээ.
Худалдаа буурснаар Ази, Номхон далайн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн 0,6-0,8 хувиар буюу 132-172 тэрбум ам.доллараар буурч болзошгүй гэнэ.
Шинжээчдийн онцолсноор нэн тэргүүнд Монгол, Вьетнам, Сингапур Камбожи улсуудад ДНБ уналтад өртөх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ