ШУУД: Сайжруулсан түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2020-04-09

 Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах талаар сайд Ц.Даваасүрэн танилцуулсан. Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд өнөөдөр бүтээн байгуулалтыг эхлэх ёслолын ажиллагаа болж байна. 

 

 

Энэхүү үйлдвэр нь найман шугамтай байх бөгөөд сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар баригдах юм. Барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх аж.

 

Барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hurdan barihnee.enen zasag ba Xyrelcyh said sn ajillaj bna.amjilt hysie
2020-04-09