Сургууль, цэцэрлэг нь ороогүй бол сургалтын төлбөрийг ирэх жилд шилжүүлнэ
2020-04-09

 

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар энэ жилийн цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах талаар шийдвэр гаргажээ. Сэлэнгэ, Дорноговь аймаг, Улаанбаатар хотоос цэрэг татахгүй гэнэ. Хувийн дунд болон их, дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийг буцаан авах талаар эцэг эхчүүд санал гаргасан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: 

 

-Хувийн сургууль, цэцэрлэгүүд төлбөрөө 100 хувь авсан. Сургууль, цэцэрлэг нь ороогүй байгаа  бол ирэх жилийн сургалтын төлбөрт шилжүүлэх зохицуулалтыг төрөөс хийж байгаа. УИХ дээр хууль батлагдангууд энэ асуудал шийдвэрлэгдэнэ гэлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин