Д.Нямхүү: Дулаарсан гээд амны хаалт зүүхгүй байх нь маш том алдаа

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсын хэмжээнд өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 371 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан. Үүн дотор Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын буюу хилээр хамт орж ирсэн 265 хүн шинжилгээнд хамрагдсан, вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ хийхэд COVID-19 вирус илэрсэнгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна.
Иргэд олон нийт гадаа дулаарсантай холбогдуулан амны хаалт зүүхэд бэрхшээлтэй болсон гэж үзээд амны хаалтаа зүүхгүй байх хандлага ажиглагдаж байна. Энэ нь маш том алдаа гэдгийг анхааруулъя" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ