ШУУД: Халдвартай 12 хүний биеийн байдал тогтвортой,эмчилгээ тохирч байна

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр ХӨСҮТ-д 108 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 282 иргэнийг Алтанбулагаас авчирчээ. 169 зорчигчийг Улаанбаатарт авчирчээ. Үүнээс ХӨСҮТ-д 20 сэжигтэй хүнийг тусгаарласан байна.
-Коронавирусийн халдвартай 12 хүний биеийн байдал тогтвортой байгаа. Эмчилгээ тохирч байна. Гэрээр тусгаарлагдсан хүмүүсийн хяналт сайн байгаа. Хувь хүн өөрөө хариуцлагатай, гэрийнхэн нь сайн хянах ёстой. Өрхийн эмнэлэг, хорооныхон давхар хяналт хийж байгаа. Хамгийн гол нь өөрөө өөртөө үнэнч байх ёстой гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ