Х.Идэр: Эх орондоо вирус тээж очихгүй

img

 

Shuud.mn сайт цар тахлын энэ үед гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа Монгол  иргэдтэй онлайнаар холбогдож цаг үеийн асуудлаар цуврал ярилцлага уншигчдадаа хүргэж байгаа. Ээлжит ярилцлагадаа  Австрали улсад суралцдаг оюутан залуусын төлөөлөл Х.Идэрийг урилаа. 

 

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?

 

-Сайн, сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Намайг Х.Идэр гэдэг.  Австрали улсын Викториа мужийн “Мельбурн” хотноо суралцдаг. Сургуулийнхаа Оюутны Холбооны тэргүүн, Австрали улсын олон улсын оюутны консулын зөвлөгчөөр ажилладаг.

 

-Коронавирусээс үүдэн амьдарч байгаа улс, хотод нь нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Австрали улс АНУ болоод нөхцөл байдал хүндэрсэн улс орнуудыг бодоход байдал харьцангуй гайгүй байна.

 

-Австралийн  олон улсын оюутны Консулын  газрын  зөвлөгч гэлээ. Австралид гадаадын хичнээн оюутан суралцдаг вэ?

 

-2020 оны хоёрдугаар сарын статистик мэдээгээр олон улсын  593 мянган оюутан суралцаж байна. Австрали улсад суралцах олон улсын оюутны тоо  өнгөрсөн онуудтай харьцуулахад 700 мянгаас 593 мянга болж, энэ жил эрс буурсан байна. Харин манай улсын элчин сайдын яамнаас Австрали улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа 7000  гаруй монгол иргэд бий гэж мэдээллэсэн.

 

-Аж ахуй нэгж, үйлчилгээний газрууд ажиллаж байна уу?

 

-Зөвхөн хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, эмийн сан,  ажиллаж байна. Номын сан, олон хүн цугларах боломжтой газрууд хаачихсан. Мөн ажилдаа явах, эмийн сан орох, дасгал хөдөлгөөн хийх зэргээс бусад үед гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв зорилгогүйгээр гадуур явах  тохиолдолд  иргэнийг 1652 доллар, бизнесменүүдийг  9913 доллараар торгож байгаа.

 

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үү?

 

-Бараа бүтээгдэхүүний эрэлт их байгаа учраас үнэ нь нэмэгдсэн. 500 гр мах нь 10 доллар,  брокколи нэг кг гэхэд 8 доллар 90 цент болж өссөн. Өмнө ч бараа бүтээгдэхүүн үнэтэй байсан  Одоо бүр ч  үнэтэй болсон.

 

-Амны хаалт хүрэлцээтэй байна уу? Зүүж байгаа юу?

 

-Хангамжийн тухайд муу байна. Хятад улс болон  бусад орноос импортоор оруулж ирдэг болохоор тэр байх.  Амны хаалт зүүж байгаа хүмүүс ховор байна. Ази хүмүүс л их зүүж байна. Хүмүүс амны хаалт зүүсэн хүнийг өвчтэй хүн гэж зайгаа барих нь их. Гэхдээ амны хаалт зүүнэ гэдэг эрүүл мэндээ хамгаалж байгаа хэрэг шүү дээ.

 

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарах юм уу?

 

-Австрали улсад  олон улсын иргэд амьдардаг.  Дэлхийн бүхий л улс орноос ирсэн хүмүүс, өөр өөр соёл холилдон байдаг газар. Мэдээж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байдаг. Хүмүүс нь шууд хэлэх, дээрэлхэж дарамтлахгүй ч биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг. Харин коронавирус  гарснаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дахин нэг  шалтгаан нэмэгдсэн гэж хэлж болно. Ази хүн л бол  хятад хүн гэж бодоод муухай харьцах, зайгаа барих зэрэг азиудыг гадуурхах шинж чанар харагддаг.

Түрээсийн байранд амьдрахад төлбөрөөс шалтгаалаад оюутнууд гудамжинд гарсан ч тохиолдол байна. Байрны түрээс  долоо хоногт хамгийн бага нь гэхэд 150 доллар байдаг. Австрали улсын Засгийн газраас олон улсын оюутнуудад туслахгүй, туслах боломжгүй  гэдгээ мэдэгдсэн.

 

-Оюутнуудын амьдрал мөн сэтгэл санааны хувьд ямар байна вэ?

 

-Оюутнуудын амьдрал дэндүү  хүнд байгаа. Үүнийг би  оюутан залуусын төлөөлөл учраас хэлэх нь зүйтэй байх. Хамгийн түрүүнд боловсролын салбар хямарч арванхоёрдугаар сард Хятад, Солонгос улсын оюутнуудын эсрэг хориг тавьсан. Тухайн улсын  оюутныг авахгүй гэсэн. Мөн үйлчилгээний салбар давхар унасан. Цагийн ажил олдох нь багасаж, оюутнууд цагийн ажил хийх боломжгүй болсон. Сургуулийн дотуур байранд амьдардаг оюутнуудын тухайд байр нь хаасан учраас байр түрээслэх шаардлагатай болсон. Түрээсийн байранд амьдрахад төлбөрөөс шалтгаалаад оюутнууд гудамжинд гарсан ч тохиолдол байна. Байрны түрээс  долоо хоногт хамгийн бага нь гэхэд 150 доллар байдаг. Австрали улсын Засгийн газраас олон улсын оюутнуудад туслахгүй, туслах боломжгүй  гэдгээ мэдэгдсэн. Мөн тус улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийж,  Австрали улсад  өөр визээр ирсэн хүмүүс харих цаг нь болсон гэж хэлсэн. Миний хувьд сэтгэл санаа  маш тайван бас  хүчтэй байна. Бусад оюутнуудын сэтгэл санаа маш хүнд байгаа. Ялангуяа  ганцаараа амьдардаг оюутнуудын тухайд гэрээс гарахгүй байгаа болохоор хямарч сэтгэл санаагаар унах, гэрээ санах зэрэг асуудлууд гарч байна.Тиймээс Олон улсын оюутны Консулын газраас Боловсролын яаманд найман асуудлыг багтаасан санал хүргүүлсэн.

  1. Оюутан бүрт хоёр долоо хоног тутамд нэг удаа 550 долларын тэтгэмж олгох.  Учир нь Австрали улс өөрийн иргэддээ ийм хэмжээний тэтгэмж  өгч байна. Бас нэг шалтгаан нь Австрали улсад түймэр гарахад олон улсын оюутнууд сайн дураараа маш их тусалсан.
  2. “Эрх зүйн орчин” бүрдүүлэх Жишээ нь байр түрээслэж амьдарч байгаа оюутнуудад  туслах
  3. Виз сунгалтыг  үнэ төлбөргүй болгох
  4. Их сургуулиудын төлбөрийг бууруулах
  5. Оюутнуудад зээл олгох
  6. Энэ цагт дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх /онлайнаар сургалт гэх мэт/
  7. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
  8. Үнэгүй вакцинд хамруулах гэсэн саналуудыг гаргасан байна.

 

-Боловсролын байгууллага танхимаар хичээллэхээ зогсоосон. Цахим хичээл чанар ямар байна вэ?

 

-Цахимаар хичээл нь явагдаж байна. Гэхдээ цахим хичээлийн чанарт сэтгэл дундуур байна.

 

-Яагаад?

 

-Монголд байхад гадаадын сургуулиудын цахим сургалтанд хамрагдах боломжтой байдаг. Гэтэл бид цахимаар биш тухайн сургуульд нь танхимаар хичээллэхээр ирсэн. Нөхцөл байдлаас үүдэн цахимаар хичээллэж байгаа нөгөө талаас үүнд сургуулиудын буруу байхгүй  ч  оюутнууд сургалтын төлбөрөө тодорхой хувиар бууруулах нь зүйтэй гэсэн суурьтай байгаа.

 

-Коронавирус гарахаас өмнөх нэг өдөр, коронавирус гарсны дараах нэг өдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

 

-Миний хувьд нийгмийн идэвх сайтай гэж өөрийгөө боддог. Өглөө хичээлдээ яваад, хичээлээ тараад уулзалт, шинэ ажлын санаа зэрэг асуудлаар хүмүүстэй уулзаж ярилцаж шийдвэрлэдэг. Орой нь цагийн ажил хийдэг байсан. Харин хорио цээр тогтоосноор өглөө босоод цайгаа уучихаад  хичээлээ хийгээд өөрийгөө илүү хөгжүүлэх тал дээр анхаараад гэртээ байж байна. Хүнсээ цуглуулах л гэж гарах юм.

 

Магадгүй Австрали улсад байгаа иргэд, оюутнуудыг тусгай үүргийн онгоцоор авахаар болбол  бид шинжилгээ өгөөд сэжигтэй, эрсдэлтэй байвал эндээ үлдэх болно.

 

-Австрали улсад суугаа  Монгол  улсын Элчин сайдын яаманд иргэд хандаж байна уу?

 

-Элчин сайдын яамнаас өөрсдийн зүгээс авч чадах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж, ажиллаж байна. ЭСЯ-аас мэдээллэснээр дөрөвдүгээр сарын 09-ны байдлаар тусгай үүргийн онгоц илгээхийг хүссэн, эх орондоо буцах хүсэлтэй 998 иргэн байна гэсэн. Үүнээс бие давхар 40 иргэн,  3-16 насны 158 хүүхэд,  санхүүгийн хүнд нөхцөлд байгаа 133 иргэн,  ахмад настан 135 байна.Энд юун түрүүнд бие давхар эмэгтэйчүүдэд туслах хэрэгтэй. Эмнэлгийн төлбөр өндөр байдаг.

 

-Олон нийтэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

 

-Та бүхэн хүчтэй байж, энэ зүйлийг эрүүл энх даваарай гэж хэлье. Гэхдээ зарим хүмүүс оюутнуудыг өвчин импортолж орж ирж байна, оюутнуудыг оруулж ирэх хэрэггүй гэх юм. Бид энэ зүйлд эмзэглэж байна. Магадгүй Австрали улсад байгаа иргэд, оюутнуудыг тусгай үүргийн онгоцоор авахаар болбол  бид шинжилгээ өгөөд сэжигтэй, эрсдэлтэй байвал эндээ үлдэх болно. Хэзээ ч эх орондоо вирус тээж очихгүй. Мөн бид  эх орноосоо зугтаагүй. Монголыг муу гэж орхиж яваагүй. Боловсрол эзэмшиж эх орондоо очих хүсэлтэй ирсэн. Харин бидэнд коронавирусийн шинж тэмдэг байхгүй эрүүл байгаад биднийг улсаас минь авна гэвэл  сайхан байна. Биднийг аваасай гэж хүсч байна.

 

-Баярлалаа. Эрүүл энх, сайхан бүхнийг хүсье.

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Боломжтойгоороо өөрөө үлдээд бусдыгаа явуулчих консул монсолд харьяалагддаг юм бол хар тамхиа ч гэсэн зөөгөөд хувиа борлуулчих сайн хүү байна
2020-04-16
Зочинн:
2долоо хоноод 550 доллор багадах юм биш үү долоо хоноод 1000 ыг явуулж байя л даа Эрдэнээ дарга санхүүжүүлнэ гэсэн ч дээ
2020-04-16
zuvuur oilgo:
ger buleesee mungu avdaggui huuhduud hetsuudne. Ene huu gereesee mungu avdag baij bolno. Bitgii setgeliin huurluur oilgood tegeed bai
2020-04-16
Ухаантай хүү байна зөв л ярьж байнашдээ хүмүүсээ авах нь зөв
2020-04-15
Haha:
Boloroo yanhan min covid tusaad uhde taarsan gici we
2020-04-15
зочин:
zgr gerteel ochmoor bn mash ih aij bn
2020-04-15
Зочин:
chi zgr tonil thvv ergvv malaa chamshig ergvv yumnuud hamgiin tvrvvnd tusaad vhne zaa archaagvi mal we
2020-04-15
Boloroo:
Zailaa Mongold dahij ireh hereggui shvv
2020-04-15
Haha:
Boloroo yanhan min covid tusaad uhde taarsan gici we
Зочин:
chi zgr tonil thvv ergvv malaa chamshig ergvv yumnuud hamgiin tvrvvnd tusaad vhne zaa archaagvi mal we
зѳв шүү дээ. Ирмээр байгаа ч сэтгэлээ бариад эх орноо бодоод тнгэж ярьж байгаад баярлаж байна. Гэтэл зарим нь хүний тѳлѳѳ яваад хүний ѳмнѳѳс амьдраад байгаа юм шиг ярьна. Тийм жижигхэн аяган дотроо сэтгэдэг аминчхан үзэлтнүүдийг бодвол хавь илүү ухаантай эх оронч үзэлтэй юм. Манай улсын нѳхцѳл байдал ийм байгаагүй бол мэдээж гадаадруу явахгүй л байсан байх.Оюундаа хѳрѳнгѳ орууож хѳгжилтэй орнуудаас биечлэн суралцаж туршлага солилцож байж л эх орондоо ихийг бүтээхийг эрмэлзсэн мундаг залуусын тѳлѳѳлѳл юм. Амжилт хүсье бурхан та бүгдийг ивээг. Ѳглѳѳ бүхний нар монголын тѳлѳѳ мандаг.
2020-04-14
zuvuur oilgo:
ger buleesee mungu avdaggui huuhduud hetsuudne. Ene huu gereesee mungu avdag baij bolno. Bitgii setgeliin huurluur oilgood tegeed bai
Zochin:
Mundag, ulger duurialal bolsn lag zaluu.
2020-04-14
Bogi:
Sda chin uuru ataarha shas, chamaig bodvol ilu shajin atsaa
2020-04-14
hha:
hudlaa shaagaad bhin gomo tsarailsan pizda chin.
2020-04-14
Bogi:
Sda chin uuru ataarha shas, chamaig bodvol ilu shajin atsaa
Тийм шүү
2020-04-13
z:
joohon ajiltai bolool ireh shaardlagaguil yum baina ajilgui ni bvgdl nutagruugaa butsan shdeee joohon shudraga bai
2020-04-13
Зочин:
Хүүхдүүд минь өөрсдийгөө сайн хамгаалаарай. Биe биeдээ дэм болоорой. Одоо 1 сар тэсчихвэл юм нааш эргэх байхаа . Өөдрөг байгаарай хоолоо саыюйн идээрэй. Ходоос нааш явах гэж эрсдэлд ороод дэмий байхаа. Бурхан өршөө
2020-04-13
Хөөрхий дөө би айхгүй байна л гэнэ кк. Гэртээ ирцгээх нь дээр байх аа. Байдал удаан үргэлжлэхээр байна
2020-04-13
хүүхдүүдээ авах л хэрэгтэй
2020-04-13
Тийм шүү
Zochinn:
Gadaadad surah zuv shdee, surj uzeegu humuus l tegj helj bga yum. Mongolin ih surguliudij zaadgas iluug zaaj chaddag n unenshd zarim mergejildr.Bodit baidal tiim l baina
2020-04-13
irgen:
zaaval gadaadad surah geed baih hereggui l baidag umdaa hymyys odoo l oilgoj ehelj baigaa baih, yneheer surya hiie gevel eh orondoo suraad hiij bolno, odoo ene baidlaas bolood zarim hezyy yavdal ni il garch baigaa bolohoos gadaadad surah chin tiimch ih ilyy zuil bish baidag yalanguya mongo sanhyy muutai hymyyst bol…..ezeg ehchyyd bas anhaarah heregtei shdee
2020-04-13
Онлайнаар мөнгө олцгооё
2020-04-13
Syber сургуулиуд дээр вм байна дөө
2020-04-13
Ухаантай хүү байна зөв л ярьж байнашдээ хүмүүсээ авах нь зөв
SAIN UHAANTAI DVV! GESEN CH SAIN HICHEEJ BIYE SAIN HAMGAALAARAI, AMJILT SHUU!
2020-04-13
AMJILT HUSYE! UHAANTAI HUU! IMPORTIIN TOO 30-50 HUREHED L BIDEND AYUL ULAM BODIT BOLNO. ORKUUDIIG YALTAI BILEE DEE, ULS NI ULS SHIG BAISAN BOL TEDGEER HUMUUS YU GEJ HUNII NUTAGT DOOD TUVSHIBD AHILLAJ AMIDRAH BILEE DEE, MANAN GUAI ARD TUMNII YUMIIG ZUV TARAAJ BOLDOGGUI YUM UU. MUNGUTEI BOL AHIL BISINESS ERHLEH HUMUUS OLON BAIGAA DAA.
2020-04-13
Зочин:
Тийм их тэтгэмж мөнгө өгөх боломжгүй. Ялангуяа 2долоо хоногт. Тэхээр аргалж бхаас өөр замгүй
2020-04-13
Зөв.
2020-04-13
Сайн байна дүү минь эх оронч үзэл гэдэг бол энэ шүү дээ,дүүгээрээ бахархаж бна сайн байна.
2020-04-13
Ийм л бна ш дээ. Эх оронч үзэл язгууртан зан чанар гэж ийм байдаг юм Энхтүвшээн, Лу Болдоо. Арчаагүй хөгийн аминчхан зангаасаа салаачээ.
2020-04-13
мн:
зэрлэг капитализмын улс гэдэг энэ дээ. Бүх юмыг мөнгөөр хэмжинэ.Монголоос Австрали явж байгаа хүмүүсийн ихэнх нь сурах далимаар ажил хийх гэж очсон хүмүүс.Энэ өвчнийг амин хувиа бодсон үйлдлээр давна гэж байхгүй. Дэлхий нийт хамтын хүчээр мөнгөггүй ядуу гээд өвчин туссан хүмүүсийг тоохгүй орхиж болохгүй.Тэр хүмүүүсийг улсын зардлаар тусгаарлаж эмчилж байж л нийгэм нь тэр чигээрээ өвчнөөс ангижирна.Америк мэтийн их зантай амин хувиа хичээгч улсууд энэ цар тахлын өмнө хэрхэн өвдөг сөхөрч байна.Ардчилал, хүний эрх ярьж солиорох биш дэглэм журмыг чанд сахиж байж өвчнөөс аврагдана.
2020-04-13
ZOCHIN:
UG N AUSTRALIIN ONGOTCOOR SOLONGOS ,BEEJIN HONG KONG HURGUULEED ,DAMJIN HARIJ BOLOHSHDEE.GAGTCHUU MONGOLD ODOOHONDOO TUSGAARLAH GAZARIIN L HURELTCEE BAGA BGAA N AVCH CHADAHGUI SHALTGAAN N BH AA.TERNEES BUH OYUTNUUDIIG AVAH N TURIIN UUREG.
2020-04-13