МАН УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахгүй байхаар шийдвэрлэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн халдвартай холбогдуулан 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулахыг уриалж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-МАН-ын бүлгээс сонгуулийг хойшлуулахгүй хугацаанд нь хийх шийдвэр гарсан. Сонгууль явагдахад аюулгүй байдлыг хангах, урьдчилан байдлаар хийх ажлуудыг Засгийн газраас хийгээд явах талаар бүлэг дээр хэлэлцсэн. Сонгууль хойшлуулахгүй шийдвэр гаргасан учраас шаардлагатай арга хэмжээг аваад явахаар болсон хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ