"Сонгдо"-гийн хоёр иргэний хариу СӨРӨГ гарчээ

Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэний хариу сөрөг гарлаа.Тодруулбал, "Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс covid-19-н сэжигтэй тохиолдолд өчигдөр илэрсэн. Түргэвчилсэн оношлуураар оношлоход коронавирусийн халдвар авсан буюу эерэг гарсан юм. Гэхдээ түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариуд найдах хэрэггүй, дахин PCR-ийн шинжилгээний хариугаар дээрх тохиолдлыг баталгаажуулна гэдгийг ЭМЯ мэдэгдсэн байсан билээ.
Ийнхүү өнгөрсөн шөнө PCR-ийн шинжилгээний хариу гарчээ. Манай улсын тухайд covid-19-ийн нийт батлагдсан 30 тохиолдол байгаа бөгөөд үүнээс 5 нь эдгэж, 25 нь эмчлүүлж байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ