Эх орондоо амьдарч буй иргэдийн дунд COVID-19 тархаагүй гэдгийг баталлаа

img

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхий дахинд:

 

ОХУ анхаарал татаж байна. Сүүлийн долоо хоногт өвчлөл гурав дахин нэмэгдэж 21102 хүн өвчилжээ. Харин сүүлийн 24 цагт 2777 хүн шинээр халдвар авч 22 хүн нас барсан байна. Өвчлөлийн ихэнх тохиолдол буюу 50-60 хувь нь Москва орчмоор тархжээ. Энэ нь гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмийг сайтар сахиагүйгээс болсон гэж ОХУ-ын ерөнхий эрүүл ахуйч үзсэн байна. Өвчлөлийн 30 хувь нь шинж тэмдэггүй хэлбэртэй байгаа учраас гэртээ байж, тусгаарлалтын дэглэмийг сайтар сахиж, зайнаас харилцах нь чухал байгааг анхааруулж байгаа аж.

 

Япон улсад өвчлөл нэмэгдэж 24 цагийн хугацаанд 482 шинэ тохиолдол бүртгэгджээ. Иран улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 98 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болжээ. БНСУ-д COVID-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн гэх иргэдэд вирусийн халдвар дахин илрэх тохиолдол илэрч байна.

 

ДЭМБ-аас шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвар авч эдгэрсэн хүн бүр дархлаатай болохгүй, халдварын эсрэг тэмцэх эсрэг биет тогтохгүй байгааг тэмдэглэн хэлсэн. 

 

Монгол Улсад:

 

Манай улсын хувьд ажиглалт, тусгаарлалтад 1672 хүн байна. ХӨСҮТ-д нийт 245 хүн тандалт, судалгаа, эмчилгээнд хамрагдаж байгаа юм. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, тандалтын зорилгоор 19, Дундговь аймгаас 5 сорьц ирүүлснийг шинжилгээнд хамруулахад COVID-19 вирус илрээгүй байна. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сонгдо" эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. PCR нь вирусийг генийн дарааллаар тогтоож нарийн гаргадаг шинжилгээ юм. Үүгээр шинжилгээ хийхэд тухайн хоёр хүнээс COVID-19 вирус илрээгүй. Тэгэхээр түргэвчилсэн оношлуурын хариу эцсийн хариу болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. ДЭМБ-аас одоогоор түргэвчилсэн оношлуурыг шинжилгээнд хэрэглэхгүй байгаа. Зөвхөн тандалтын зорилгоор ашиглаж байна. 

 

"Сонгдо" эмнэлэгээс илэрсэн хоёр сэжигтэй тохиолдолд хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нэмэх гарсны улмаас тухайн эмнэлэгт 300 гаруй хүнийг хөл хорионд оруулах арга хэмжээг авсан. Сэжигтэй гэх хоёр хүний хувьд харшил халдварын өвчтэй байсан учраас уураг нэмэх буюу хуурамч хариу илрэх шинжлэх ухааны үндэслэлтэй байсан. Тиймээс эх орондоо амьдарч буй хүмүүс дунд коронавирус тархаагүй гэдгийг баталлаа" гэв.

 

Монгол Улсын хэмжээнд COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 30 болсон. Эдгээрээс таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувилал, гэрийн тусгаарлалтын дэглэмд шилжээд байгаа юм. ХӨСҮТ-д COVID-19 вирусийн халдвартай 25 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байгаа аж.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С . Эрдэнийн зөв байжээ. Өвчин импортлохоор боль. Эх орон руугаа вирус тээж ирэхээ боль. Яаж ч бодсон 1 мянган хүний эрх ашгаас 3 сая хүний эрх ашиг илүү. Тэгээд ч гадаад руу эмчилгээнд явж бгаа нь ядуу хүн явахгүй. Монголын эмнэлэнийг голоод л явсан бгаа. Гоо сайхны мэс засалд орсон хүн ядуу байхгүй .За тэгээд ажиллах гэж явсан нь л ядуу нь ш дээ. Баруунд дулаан өвөлжих гэсэн , өвчнөөс дайжсан, бүр Монгол амьдрах хэцүү гэсэн хүмүүс маш олон байдгийг мэднэ. Эднийг нэх гүйгүүл адуутай зүйрлэх хэрэггүй. Энхтүвшин Лу Болд нарын гэр бүлийнхэн ядуу гуйлгачид биш биз дээ.
2020-04-16
irgen:
gadaadaas irsen bish dotoodoosoo sejigtei karintind orson hymyysees ilersen gsn sh dee.ene Narangerel gj uilan duugarsan avgai hudlaa medeelel taraaj hymyysiig hagaralduulsaniihaa hariutslagiig chi yyreh bolno shyy.
2020-04-15
Зочин:
Ковид 19 вирусыг ялмаар байвал гадаадад байгаа монголчууд эх орондоо эрсдэл тээж ирэхгүй байгаа орондоо хичээн амьдарч, монголын засгийн газар гаднаас иргэдээ тээвэрлэн авчирч эх орноо эрсдэлд оруулахгүй байвал монгол улс ковид 19 вирусыг ялна.
2020-04-15
Иргэн:
Covid ийг ялна шүү монголчуудаа. Атгасан гар шиг байцгаая.
2020-04-15
Зочин:
Ковид 19 вирусыг ялмаар байвал гадаадад байгаа монголчууд эх орондоо эрсдэл тээж ирэхгүй байгаа орондоо хичээн амьдарч, монголын засгийн газар гаднаас иргэдээ тээвэрлэн авчирч эх орноо эрсдэлд оруулахгүй байвал монгол улс ковид 19 вирусыг ялна.
Зочин:
Баталгаажаагүй мэдээ тарааж олон нийтийг хямрааж дархлааг сулруулах хөнөөлтэй нөхцөл үүсгэсэн ZARIG-ийнханд арга хэмжээ тооцоё оо. Нэг биш удаа болж байна шүү дээ
2020-04-15
Гадуур байгаа юм биш үү зураг нэрийн гаргаач бид өөрсдийгөө хамгаалья
2020-04-15
zochin:
Tegvel maskguigeer chuluutei amisgalj yvj boloh l ym bish uu. Huuramch testeer shinjilgee hiigeed baisan baih ni dee.
2020-04-15
санамасрагүй түүврийн аргаар тандалт хиймээр байна.
2020-04-15
Namhai:
Toriin mini suld orshoo
2020-04-15
Манайхан амныхаа зоргоор дүгнэлт хийх юм аа. 2 хон шинжилгээгээр л улсыг төлөөлүүлж ярих. Дотооддоо идэвхтэй тандалт хиймээр байна шүү.
2020-04-15
Анхааралаа сулруулж болохгүй:
Маш аюултай
2020-04-15
Зочин:
Гаднаас иргэдээ татан авах нь гаднаас коронавирус импортлон авч байгаатай адил. Эх орондоо байгаа бид коронавирусийн халдваргүй элэг бүтэн амар тайван амьдармаар байна.
2020-04-15