ШУУД: Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байна
2020-04-15

 

 

Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсож байгаа юм. Монголбанкны холбогдох удирдлагууд гишүүдийн асуултад хариулж байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Эдийн засаг хүндэрч, хүмүүсийн амьжиргаа муудаж байна. Зээлээ төлөхөд хэцүү болж байна. Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй байна. 4.6 их наяд буюу 97 мянган иргэн ипотекийн зээлтэй байна. Хэрэглээний зээлийг 12, ипотекийн зээлийг зургаан сараар сунгах асуудлыг ярьж байсан. Гэтэл иргэд асуулт ирүүлээд байна. Гурван сараар хойшлуулъя гээд очихоор үндсэн зээлийн нийт дүнгээс хүү тооцоод байна. Тэгэхээр бараг хойшлуулсны хэрэггүй болчихоод байна. Банкууд хэлсэн, ярьснаасаа буцаад байна. Ажилгүй хүнд энэ журам өөрчлөхгүй, зээлээ төл гэдэг асуудлыг ярьж байна. 

 

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:

 

-Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөг байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа 8,5 хувийн ипотекийн хөтөлбөрт 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл 72 мянган зээлдэгч хамарч байгаа. Монголбанкнаас дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ипотекийн зээлийн үндсэн болон зээлийн төлбөрийг гурван сараар хойшлуулах арга хэмжээ авсан. Үүнээс хойш арилжааны банк болон МИК-тай хэд хэдэн удаа уулзсан. Иргэдийн зүгээс тавдугаар сарын 1-н хүртэл хүсэлтээ гаргана. Банкууд зөвхөн хүсэлт дээр үндэслээд ямар нэгэн нотолгоо баримт шаардахгүйгээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулна. Зээлийн төлөлтөд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр гурван сараар хойшлуулах арга хэмжээг авч ажиллаж байсан. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг дээр энэ арга хэмжээг Засгийн газраас авч байгаа арга хэмжээтэй уялдуулах ёстой гэж үзээд хугацааг нь зургаан сар болгон өөрчилж байгаа. Энэ шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа учраас Монголбанкнаас арилжааны банкуудад “нэгэнт зургаан сараар хойшлуулах нь тодорхой болсон учраас хүсэлтийг нь зургаан сараар авч бай. Арга хэмжээ тодорхой болсны дараа зээлийн гэрээнд нь өөрчлөлт оруулах арга хэмжээг авна” гэсэн чиглэлийг өгсөн байна. Банкуудын зүгээс иргэдэд тийм чирэгдэл учруулж байгаа бол банкуудад нь анхааруулж ажиллана. Өмнө нь улсын хэмжээнд ипотекийн зээлийг үнэт цаасжуулах эрхтэй ганцхан МИК гэдэг компани байсан.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Валютын ханшаа бууруулж, төгрөгийн ханшаа чангалах асуудал сүүлийн хоёр, гурван сард бий болж байх шиг байх юм. Өмнө нь валютын хангаа барихын тулд Монголбанк долоо хоногт хоёр удаа интервенц хийдэг байсан. Нэг удаа л 50 сая ам.доллар гаргаж байсан. Одоо бол валют гарахгүй бүгд дотооддоо байгаа. Тэгэхээр ийм үед валютынхаа ханшийг бууруулах ажил хийхгүй юм уу.

 

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин

 

-Монголбанк 2016 оноос хойш гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж чадсан. Үүний ач холбогдол яг одоо гарч байна гэж бид харж байгаа. Манай улсын экспортын хэмжээ он гарснаас хойш 30 гаруй хувиар, импорт 10 гаруй хувиар буурсан байна. Монгол Улсад орж ирдэг валютын урсгал өнгөрсөн онтой харьцуулахад 600 гаруй сая ам.доллараар буурсан байна. Ийм байхад төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 1.8 хувиар суларсан байгаа нь харьцангуй тогтвортой байгаа. Он гарснаас хойш Монголбанк 900 сая ам.долларын нийлүүлэлт хийчихээд байгаа. Тэгэхээр Монголбанк валютын ханшийг тогтвортой байлгах чиглэлээр тогтмол хийдэг ажлуудаа хийгээд явж байгаа.

Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Нийгэмд нэг мөсөн цэгцтэй ойлголт өгч чадахгүй байгаатай холбоотой асуудал үүсээд байна. Хэрэглээний зээлийг гурван сараар сунгалаа гэдэг асуудал байгаа. Хэрэглээний зээлийг сунгасан тохиолдолд зээлийн чанарыг бууруулахгүй. Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй эрхийг банканд олгож байгаа. Түүнээс зээлдэгч, банк хоёрын байгуулсан гэрээг ямар нэгэн байгууллагын шийдвэрээр хүчээр өөрчлөх боломжгүй. Банк нь өөрөө зөвшөөрөөд, зээлдэгч нь өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн гэрээнд нь өөрчлөлт оруулах, оруулсан тохиолдолд зээлийн ангиллыг бууруулахгүй байх эрхийг банканд олгож байгаа асуудал шүү. гуравдугаар сарын 18-нд зээл хойшлуулах асуудал хэвлэл мэдээллээр зарлагдаад 19-нд Активын журмын ангилалд өөрчлөлт орууллаа гэдэг мэдээллийг банкуудад ирүүлсэн. Банкууд Монголбанканд хүсэлтээ өгсөн. Одоо нь хариу нь ирэх байх. Үүн дотор ипотекийн зээл болон бусад хэрэглээний зээл гэж тодорхой ойлголт өгөхгүй бол ипотекийн зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрээр МИК-ээр дамжаад явж байгаа зээлүүдийг зургаан сараар хойшлуулах тодорхой шийдвэр гаргалаа. Энэ бол боломжтой. Шууд хэрэгжүүлээд явах боломжгүй, зөвхөн хүсэлтээ аваад явж байна. Бусад хэрэглээний зээл дээр ойлголтоо мөн цэгцлэхгүй бол болохгүй. Иргэд банкандаа хандаад, нөхцөл байдлаа хэлээд хандаж байна. Дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар банкууд 3500 зээлдэгчийн 615 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шийдсэн байна. 14-хөн хоногийн дотор шийдээд явж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

Сангийн яам, Монголбанк хоёрыг нэг нэг хувийн хүүтэй болгоод арилжааны банкууд дээр ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Сангийн яам энэ шийдвэрийг мөрдөөд явж байгаа. Гаргаж байгаа санхүүжилтээ нэг хувийн хүүтэй гаргаж байгаа. Монголбанк ОУВС гээд гүйгээд байсан. Үүнийг одоо хийхгүй бол болохгүй. Онцгой үед онцгой нөхцөлөөр ажиллахгүй бол болохгүй. Гурав, дөрөвдүгээр улиралд эдийн засгийн байдал маш хүнд болно шүү. Тиймээс зөөллөх арга хэмжээнүүдээ авахгүй бол болохгүй. Байдал улам л хүндрээд байна. Тиймээс арилжааны банкуудаа уян хатан байлгахгүй бол өөрсдөө чирэгдэж хүндэрнэ шүү. Хоёрдугаар сард алт тушаалт 10 дахин нэмэгдсэн байна. Хилээр гаргахгүй болохоор ингэж болдог юм байна. Монголбанкинд тушаасан алтны хэмжээг хэлээд өгөөч. Монголбанк мөнгө хэвлэхээс аргагүй байдалд орно. Тэгэхээр инпляци хэд болох вэ. Хэрэглээний зээлийг төрөөс өгч байгаа шүү. Хойшлуулахаасаа илүү зээлийг нь тэглэх асуудал яригдана шүү.

 

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин

 

-Ипотекийн хөтөлбөрийн хувьд Засгийн газрын эх үүсвэрийн хүүг нэг хувь болгох замаар арилжааны банкуудын эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ 2019 онд хэрэгжсэн. Үүний үр дүнд 50 хувиар санхүүжилт нэмэгдсэн. 2020 оны төсөвт эх үүсвэрийг татаас хэлбэрээр суулгасан учраас Засгийн газрын хувьд хүүгээ нэг хувь болгон бууруулах боломжгүй. Монголбанкны хувьд нэгдүгээр сараас эх үүсвэрээ зогсоосон байсан. Одоо Их хурал дээр яригдаж байгаа тогтоолын төслийн дагуу эх үүсвэрээ буцааж олгох судалгааг хийж байна. Монголбанк санхүүжилтээ олгож эхэлсэн тохиолдолд Засгийн газрын эх үүсвэртэй нийлээд 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ гэсэн тооцоо байгаа. Хүүгээ бууруулахаар нөгөө талдаа төв банкны алдагдал нэмэгддэг. Энэ нь эргээд валютын сан дээр алдагдал үүсгэж болзошгүй байгаа.

 

МИК компанийн хувьд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудал дээр биднийг дэмжээд хамтарч ажиллаж байгаа. МИК-д 72 мянган зээлдэгч байгаа учраас зохион байгуулалтын ажил төвөгтэй болоод байгаа. Тавдугаар сарын 1-нээс өмнө иргэдийн хүсэлтийг аваад гэрээнд нь өөрчлөлтийг нь оруулаад иргэдэд хүндрэлгүй асуудлыг шийднэ.

 

Монголбанк он гарснаас хойш 5.3 тонн алт худалдаж авсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад тав дахин нэмэгдсэн үзүүлэлт. Алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь мэдээж хилээр хууль бусаар гаргах асуудал буурсантай холбоотой. Нөгөө талаар алтны үнэ нэмэгдэж байна. тиймээс алт олборлож байгаа компаниуд үнийг өсөлтийг ашиглаад олборлолтоо нэмэгдүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Haan bank tor zasgiin shiidver , Mongol banknii shiidveriig heregjuulehgui gej bn lee. Zeelee hoishluulj bolohuu gej asuudan ugui gej hariulsan. Uul n tom bank tom l baimaar yum gehdee unendee luivarchid
2020-04-18
ХААН БАНК ямар нэгэн нээнтэг гаргаж ирээд шаардлага тавиад МОНГОЛ банкнаас чиглэл болгосон үүргийг биелүүлэхгүй байнаа.
2020-04-15
harin tiimee byr zondoo geech
2020-04-15
mgl:
Nadaas dor uhaantai yumnuud turd baih yumaa. Ingej baihaar Ipotekiin zeeliin huug 1 % bolgood l bolloo shdee
2020-04-15