ШУУД: Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

16:50 цаг:
УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх өргөдлийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "УИХ 76 гишүүнтэй байна гэж Үндсэн хуульд заасан. Өнөөдөр 75 гишүүнтэй байгаа. Эрх баригч хүчин одоо дахин нэг гишүүнээ чөлөөлөх гэж байна. ЖДҮХС-гаас эрх мэдлээ хууль бусаар ашиглан зээл авсан бусад гишүүдийг хамтад нь хэлэлцэх хэрэгтэй. Нэг нөхрөө явуулчаад үлдсэн нь чимээгүй суугаад байх уу. МАН ичиж үхээрэй" хэмээв.
Ингээд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх өргөдлийг хүлээн авах санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүнээс 10 нь чөлөөлөхийг дэмжив.
Ийнхүү өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул, хуралдаан өндөрлөв.
Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна
16:40 цаг:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өвөрхангай аймгийн зарим сумдын хилийн цэст өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Дараагаар нь УИХ-ын гишүүнээс Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Танилцуулгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Батзориг ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид хууль бусаар зээл олгосон үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ хаврын чуулган эхлэхийн өмнө УИХ-ын даргад өгсөн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ