ФОТО: Зургаан автомашин мөргөсөн ноцтой осол гарчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зургаан автомашин мөргөлдсөн осол гарчээ.
Тодруулбал 2020.04.15-ны өдрийн 21 цаг 35 минутын орчим СХД-ийн 7-р хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonato-7 маркийн зургаан автомашиныг мөргөсөн осол гарав.
Ослын улмаас 41 настай эмэгтэй О гэмтсэн хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Урьдчилсан шалгалтаар осол гаргасан жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогджээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ