В.Путин: Жижиг, дунд бизнесийнхний ажилтнуудын цалинг төр даана

img

 

Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. 

 

Дөрөвдүгээр сарын 15-ны үдэш хийсэн мэдэгдэлдээ тэрбээр цар тахлыг давах зорилгоор  авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн улмаас хохирол амссан жижиг, дунд бизнесийнхэнд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн амласан байна. 

 

Оросын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, хямралын үед ажлын байраа 90 хувь хадгалж үлдсэн байгууллагуудад шууд тусламж олгох гэнэ. Тодруулбал,  ийнхүү ажилтнуудынхаа 90 хувийг хадгалж үлдсэн байгууллагуудад дөрөв болон тавдугаар сарын цалинг улсаас олгох бөгөөд тусламж хүссэн өргөдлийг тавдугаар сараас эхлэн хүлээн авах юм байна. 

 

Түүнчлэн төрөөс авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээнүүдийн талаар Путин мэдээлсэн байна.

 

  • Дунд болон том аж ахуйн нэгжүүд цалингийн санхүүжилтэд зориулан хөнгөлөлттэй зээл авах эрхтэй болно.
  • Мужуудын төсвийг тэнцвэржүүлэх үүднээс 200 тэрбум рубль зарцуулна.
  • Хямралын үед хамгийн их хохирол амсч байгаа салбаруудын нэг болох агаарын тээврийн компаниуддаа 23 тэрбум рублийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
  • Автомашин үйлдвэрлэл болон газар тариалангийн салбарыг дэмжих боломжийг судлаж үзэхээр болсон байна.
  • Хямралын улмаас хохирол амссан салбаруудын жагсаалтад хүнсний бус дэлгүүрүүдийг багтаахаар болжээ.
  • Эмч нарт олгож буй нэмэлт цалин урамшууллаас татвар суутгахгүй.

 

Путин: Энэ сарыг дуустал цалинтай амарна

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Ene neeree turtsun amitan yumaa.
2020-04-17
Жирийн Ард:
Ардын засаг Орос ах нарыг дуурайж нэг юм бодох байхаа гэж найдаж байна.
2020-04-16
Zoo:
Orosuud hezee iim ih mongtoi boltsiin boldoo hoorhii. Dainii hajuugaar dajin gej bas yadaj bhd uls tor hiigeed bhiimaa.
2020-04-16
зочин:
Поп хүрэлсүх галзуу хүн шиг нэг мэдэгдэл хийчихээл араас нь мэдээллээ залруулдаг хүн шүү өвчнөөр манай МАН нам шоу л хийж байна
2020-04-16
Manai sagsuu zaluu uug ni Putiniig duuriah huuchtai l daa. Gehdee uurtuu ashigtai baidlaar l duuriadag. Irgedee bodson zuiliig ni duurianaa daanch neg gonj yum baihaa. Harin dalimduulaad uursdiinhuu huviin kompanuudaa eldev hungulult, sanhuugeer tuslaad baigaa shuu.
2020-04-16
Зочин:
Ийм гоё ойлгомжтой тодорхой
2020-04-16
зочин:
тэгээд хэнийг сонгох вэ
2020-04-16
Зочин:
Орлогогүй, цалингүй болсон ЖДҮйлдвэрлэл эрхлэгчидийг дэмжсэн ямар ч бодлого, бодитой дэмжлэг алга байна, Ерөнхий сайд нэг юм ярина, хэлнэ, тэр нь хэрэгжихгүй, ард иргэд элгээрээ хэвтлээ шүүдээ, өөрсдөө бодлого гаргаж чадахгүй бол Хөрш ОХУ Ерөнхийлөгч Путинээс Copy, paste хийж хэрэгжүүлээч дээ, татвар төлөгчийн мөнгийг.
2020-04-16
Зочин:
Тор засаг гэдэг бол ийм л оновчтой тодорхой шийдвэр гаргадаг гэтэл манайд ер сайд нэг юм хэлэхээр сангийн сайд нь гарч ирээд шал оор юм яриад юу чбиш болгоод байна шуу дээ одоо дахьж манг сонгохгуй шуу хариуцлага тооцох хэрэгтэй шуу
2020-04-16