ВИДЕО: Өрхийн эмнэлгээр харьяалал харгалзахгүй үйлчлүүлдэг болно
2020-04-16

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл танилцуулсан юм. Уг хуулийн төслөөр хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээлэл шаардах, олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр хувь хүний мэдээллийг тавихыг хориглох асуудлаар эрхзүйн зохицуулалт хийж өгч байгаа аж.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хариуллаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Манай эрүүл мэндийн салбарынхан сайн ажиллаж байна. СХД-т Эрүүл мэндийн төв байгуулах асуудлаар шуурхай ажиллаж байгаад талархаж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүрэгт баригдах эмнэлгийн барилгуудад онцгой анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Анхан шатны үйлчилгээг захын хороолол руу Өрхийн эмнэлэг анхаарал халамж тавьж байгаа ч цаашид ямар дэмжлэг үзүүлэх вэ?

 

-Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга бүгд хөдөлгөөнд орж эхэлсэн. 2020 онд бид 44 эмнэлэг ашиглалтад оруулна. СХД-т баригдаж байгаа барилга бол нийслэлийн ахмадуудад зориулсан эмнэлэг. Нислэг зогссонтой холбогдуулан хүндрэл бий. Гэхдээ эрүүл мэндийн салбартай холбоотой нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмж, бодис авах ажлыг тусгай үүргийн онгоцоор шийдээд явж байгаа. Цаашид ч зохион байгуулаад явах боломжтой. Улсын хэмжээнд анхан шатны тусламж үйлчилгээ 242 төв байгаа. Бид анхан шатны тусламжийн үйлчилгээг дээшлүүлж, дэмжих шаардлагатай. Тоног төхөөрөмж, байраар дэмжиж байгаа. Цаашид Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг орон нутаг, дүүрэг дэмжих чиглэлээр анхаарвал иргэдэд ойртох боломж үүснэ. Энэ хуульд анхан шатны эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн чиглэлд түлхүү ажиллах, ард иргэдээ өвдөхөөс нь өмнө эрүүл мэндийн үзлэгт оруулах, эрүүл мэндийн судалгааг хийж өгөх юм. Энэ бол том дэвшил.  

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

 

-Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа энэ үед ийм чухал хуулийн төсөл оруулж ирж байгаад сайшаалтай хандаж байна. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар маань маш шуурхай, сайн ажиллаж байгааг онцолж байна. Эрүүл мэндийн үйлчилгээг хүн арддаа чанартай, аюулгүй, хүртээмжтэй боломжийн үнээр хүргэх нь маш чухал. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн багт бүрэлдэхүүнтэй Их сургуулийн харьяа эмнэлэгтэй болох боломж энэ хуулиар бүрдэж байгаад талархаж байна. Хуульд их сургуулийн харьяа эмнэлэг гэдгийг тодотгох боломжтой юу. Өрхийн эмнэлгүүд анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа. Хуулийн төслөөр өрхийн эмнэлэгт иргэд харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна гэж ойлгож байна. Тэгэхээр төсвийг нь хэрхэн тооцсон юм бэ.

 

 

-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах ажиллагааг Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам анхаарч байгаа.  Хан-Уул дүүргийн Яармагийн 300 ортой эмнэлгийг 10 жилийн дараа бид хөдөлгөсөн. Дөрөвдүгээр сарын 30-нд эхний ээлжийг оруулна.  Энэ эмнэлэг маань 1500 хүн хүлээж авах бүрэн боломжтой хоёр дахь эх хүүхдийн үндэсний төв юм. Дэлхийн банкны тусламжийн хүрээнд 15 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг суурилуулна. Анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжийг энэ хуулиар нээж өгч байна. 

 

УИХ-ын  гишүүн О.Баасанхүү:

 

-Монгол Улсын хэмжээнд өвчин гэдгийг ханиад, корона хоёроор хязгаарлахааргүй. Ядуурлыг дагаад архидалт, хар тамхины хэрэглээ их болсон. Өрхийн эмнэлгээр буруу зуршилтай хүмүүс зөвлөгөө авч үйлчлүүлдэг болмоор байна. Өрхийн эмнэлэг гэдэг вакцин хийдэг, ханиадтай хүмүүс очдог газар болоод байна. Эмнэлэгтээ итгэхгүй байна. 

 

-Өрхийн эрүүл мэндийн төв хэсгийн эмнэлэг мөн. Анхан шатны эмнэлгүүдэд дөнгөж оюутны ширээнээс очдог байдал өөрчлөгдсөн. Өрхийн эмнэлэг чадавхижиж байгаа. 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Сонгдо эмнэлэгт хэвтэж байсан хоёр өвчтөний шинжилгээ эхлээд эерэг гарсан ч дараа нь сөрөг гарсан. Ер нь тус эмнэлэгтэй холбоотойгоор олон янзын мэдээлэл гараад байна. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү.

 

-Сонгдо эмнэлгийг буруутгаж болохгүй. Хувийн хэвшлийн эмнэлгүүд энэ бол хүнд үед эрүүл мэндийн салбартаа үзүүлж байгаа дэмжлэг юм. Гэхдээ хурдасгасан оношлуур нь эцсийн баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв. Заавал PCR төхөөрөмжөөр баталгаажсан хариу мэдээг иргэдэд өгөх нь зөв.  Яарч мэдээлэл өгснөөс болж нийгмээрээ айдаст автах аюул учирч байгаа учраас яамнаас шинэ журам гаргана. "Сонгдо" эмнэлгийн хоёрын биед эсрэг биет үүсээгүй, өмнө нь болон одоо шинэ коронавирусийн халдвараар өвчлөөгүй нь баталгаажсан.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хотын хүн хөдөө өвдлөө гэхэд чи хотын харьяа хөдөөний хүн хотод өвдвөл чи хөдөөнийх гэх иргэн хүн өвдлөө яаралтай тусламж шаардлага гарлаа гэхэд аль ойр эмнэлэгт асуудалгүй үйлчлүүлдэг л баймаар бас нэг зүйл хотын хөдөөний эмнэлэгийн ялгаа байх хэрэггүй баймаар хөдөөний хүн хот руу ирэх шаардлагагүй тэндээ бүх үйлчилгээгээ авдаг бол амар юм
2020-04-16
irgen:
estoi zov shdee, mongolchuud neg l gazraa baitlaa hogjoogui end tend ail ah dyy geed amdardag hyn ih baina, orhiin emch nariin hyn emchleh chadvar ni yamar baina??¨¨!!
2020-04-16