С.Бямбацогт: УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг хязгаарлана

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар УИХ-ын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ талаар мэдээлэ хийлээ. Тэрбээр:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Шинээр бүрдэх парламент Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөнө.УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдох, томилгоонд нь оролцдог эрхүүд байсан нь хязгаарлагдаж байгаа. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг гишүүд өргөн мэдүүлдэг байсан. Энэ нь өөрчлөгдөж байгаа юм. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг тодорхой хүрээнд хязгаарлагдсан. Төсөв, мөнгөний бодлоготой холбоотой хуулийг санаачлахгүй хэмээн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ