ШУУД: ТЕГ-ын мэдээллийг үндэслэн НДШ-ээс чөлөөлж, 200 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар салбарын сайд нар мэдээлэл хийв.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг чөлөөлөх, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилнтуудад долдугаар сарын нэгэн хүртэл 200 мянган төгрөгийн урамшуулал олгох талаар журам гаргалаа. Үүнд:
1.Төрийн болон орон нутгийн оролцоотой байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүд,
2.төрийн бус байгууллага,
3.өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль
4.Сайн дурын НДШ төлдөг иргэд НДШ-ийн чөлөөлөлтөд хамаарна. Ажил олгогчийн НДШ-ийг чөлөөлөхдөө цалингаас төлж байснаас нь ихгүйгээр чөлөөлнө. Эхний 1-3 сарын цалингаас олгож байсан НДШ-ийн дунджаар зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, чөлөөлнө. УОК-ийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан аж ахуйн нэгжийн ажилнтуудад сар бүр 200 мянган төгрөгийг олгоно.
Ирэх 7 хоногоос Татварын ерөнхий газарт бүртгэлтэй байгаа байгууллагууд журамд хамрагдана. ТЕГ-аас өгсөн мэдээллийг үндэслэн НДШ-ээс чөлөөлж, ажилтнуудад 200 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ