Монгол Улсад COVID-19 халдвар нэмж бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.18/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр нийт 83 шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй. Үүнд энэ сарын 17-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүн, ажиглалтын байрны 62 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор орон нутаг, нийслэлийн эмнэлгүүдээс сонгож авсан сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Замын-Үдээс тандалтын зорилгоор таван сорьц цуглуулсан. Үүнээс вирус илрээгүй. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байгаа. Шинжилгээний хари маргааш гарна.
Халдвартай өвчтөнүүдийн бие дунд зэрэг болон сайн байна. Эмчилгээ онож байна гэж дүгнэж байгаа. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Франц улсын иргэнээс таван сорьцоор шинжилгээ хийхэд нэг сорьцонд нэмэх хариу гарсан. Таван сорьц нь хамар залгиур, өтгөн, шингэн, цусанд үздэг. Эдгээрийн нэг сорьцноос COVID-19 илрээд бусад дөрвөн шинжилгээнд илрэхгүй байгаа. Цаашид энэ хүний үлдсэн сорьцонд вирус илрэхгүй болно гэж бүрэн найдаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ