ШУУД: Бага насны хүүхдийг гадаа тоглуулахгүй байхыг анхааруулж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.19/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ОХУ-ын бүх мужид коронавирусийн халдвар гарсан. ОХУ-д 7 сартайгаас 15 насны хүүхэд COVID-19 халдвараар өвчилсөн байна. Тиймээс бага насны хүүхдээ гадуур авч явахгүйг анхааруулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар визийн хугацаан нь дууссан бол зургаан сараар сунгахаар болжээ.
Хойд хөршид коронавирусийн халдвараар өвчлөл их байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийг анхаарлаа сулруулахгүй, хүүхдээ гадаа тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ